МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

СУЛЬХАРЫН ГУРИЛ БОЛОВСРУУЛАХ АРГА

СУЛЬХАРЫН ГУРИЛ БОЛОВСРУУЛАХ АРГА

Сульхар буюу цульхир нь навч, цэцэгтээ өргөстэй зангуу хэлбэртэй ургамал бөгөөд элстэй газар ургадаг. Намар 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр боловсорч үр нь шарлаад ирэх үед модон савар /баядад айр гэдэг/-аар түүж, даавуу /гэрийн цаваг/ дээр тавиад цохиход идээ, иш хоёр нь ялгарна. Салхинд шүүрээр самарч эсвэл ууранд хийж зөөлөн цохиж үрийг хальснаас нь салгана. Элснээс нь салгахын тулд усанд дэвтээж, хатааж, тогоондоо хуурна. Дараа нь тээрэмдэж гурил гаргах бөгөөд сульхарын гурил нь жижиг ширхэгтэй нягтрал ихтэй учраас жижиг ясаар ч юмуу тээрмийн 2 чулууг хөндийлж тээрэмддэг байна. Сульхарын гурил нь хор тайлах, халуун буулгах, хижиг, шар өвчин, бөөрний өвчинг анагаах тустай гэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу