МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

СУЛИЙН ГУРИЛ БОЛОВСРУУЛАХ АРГА

СУЛИЙН ГУРИЛ БОЛОВСРУУЛАХ АРГА

Суль нь туузан урт навчтай, цоорон иштэй, өтгөн баг цэцэгтэй олон наст ургамал юм. Сулийг түүхдээ ишийг нь хутгаар хөндлөн хяргаж түүгээд үрийг нь унахаас сэргийлж, түрүүний дээд хэсгээр 3 бүсэлж боодлын оройг хумьж багцлан бооно. Үүнийг “буузлах” хэмээн нэрлэх бөгөөд босоогоор нь өрж, норох, мал идэхээс сэргийлэн бүтээнэ. Ээвэр газар хатаагаад, ишийг гадагш, толгойг дотогш харуулан дэлгэц дээр тавиад саваа модоор гөвж цайруулна. Их хэмжээний сулийг мориор гишгүүлэх нь бий. Баядад сулийн гурилыг “хар гурил“ гэх бөгөөд иштэй нь эсгий дээр нүдэж тогоонд хуураад, нүдүүрт цохиж  гурил хийдэг. Гурил нь сааралдуу өнгөтэй, анхилуун үнэртэй байдаг. Хар сулийг арвайн гурилын адил зуурч идэх, цай хийцлэх, шөлтэй хоол, бантан хийхэд хэрэглэнэ. Сулийн гурил нь сульдаа, ядаргаанд сайн гэдэг бөгөөд үүрээр хонины хонгоны хар махны шөлөнд сулийн гурилаар бантан хийж өгвөл ядаргаа арилна гэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу