МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

СОЁМБО ҮСЭГ

СОЁМБО ҮСЭГ

Өндөр гэгээн Занабазар Энэтхэг, Төвд үсгээс санаа аван 90 үсэг бүхий Соёмбо үсгийг 1686 онд зохиожээ. Соёмбо үсэг нь Санскрит хэлээр Сваямбху буюу “Өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай бөгөөд Төвд, Санскрит/Эртний Энэтхэгийн ном судрын хэл/ хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох зорилготой зохиогджээ. Соёмбо үсэг нь үет үсэг бөгөөд хичээнгүй бичгийн хэлбэрээр, зүүнээс баруун тийш бичигддэг. Төрийн тамга, ном судрын толгой, сүм хийдийн чимэглэл зэрэгт өргөн хэрэглэгдэж байсан ба бурхны шашины цөөнгүй ном бичигдсэн боловч бидний үед уламжлагдсангүй. Мөн зурлага нь төвөгтэй байснаас олон нийтийн дунд түгэн дэлгэрээгүй юм. Харин бид Соёмбо үсгийн цагаан толгойн эхний үсгийг өдгөө ч төрийн сүлд, далбаандаа дүрсэлж, “Алтан Соёмбо” хэмээн сүслэн шүтэж, дээдэлдэг. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу