МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

САРХИНАГАН ТООНОТОЙ ГЭРИЙН УРЛАЛ.

САРХИНАГАН ТООНОТОЙ ГЭРИЙН УРЛАЛ.

Тоононы хүрээний дээрх цамхаг тоонолжийг матмал гурав гурван ширхэг мод тоонолжлон зөрүүлж хийсэн тооныг цамхраа тооно, сархиа тооно, сархинаг тооно, сам тооно хэмээн нэрлэдэг. Бүрдэл нь: Хүрээ, зургаан сам, цамхраа, арван зургаан сархиа, арван хоёр сархинаг. Хийц: Сархинаган тоононы хүрээг бүдүүвтэр бургасаар матаж хийдэг. Цамхрааг ч бургас хавтгайлан хийнэ. Сархинаган тоононы хийц нь хялбар, эдэлгээ сайтай, ачиж тээхэд хөнгөн боловч ур хийцээр тааруухан. Сархинаган тооныг Монгол Улсын Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймаг болон БНХАУ-ын Шинжааны ойрд монголчууд, дээд монголчууд өргөн хэрэглэж байна. Аман зохиолын жишээ: Матмал нэгэн цагираг /хүрээ/, махир зургаан хавираг/сам, Мойл хар бууртай /хүрээ/, майтар тайтар ингэтэй /цамхраа/, Тоолшгүй олон торомтой /хуруу/, торгон цэмбэн ногттой /чагтага/-Сархинаган тооно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу