МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

САРТУУЛ АМАН АЯЛГУУ

САРТУУЛ АМАН АЯЛГУУ

Эзэн Чингис хаан /1162-1227/ Дундад Азийг байлдан дагуулах үед Хорезмоос ирж суурьшсан уран дархчуудаас /зарим судлаачид Ил хаант улс /1256-1353/ мөхсөний дараа эх нутагтаа ирсэн Монгол ноёдоос гаралтай гэж үзэх нь бий/ эрэл гаралтай гэгддэг Сартуулчууд эдүгээ Завхан аймгийн Сантмаргац, Сонгино, Дөрвөлжин, Эрдэнэмандал, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Баянцагаан, Баянлиг, Баянговь, Шинэжинст сумууд, Булган, Говь-Алтай, Ховд, Архангай аймгийн ганц нэг суманд цөөн тоотойгоор аж төрдөг. Одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байх Сарт толгой хэмээх уулыг тойрч нутагладаг байснаас “Сарт уулынхан” буюу Сартуул хэмээх нэр авсан гэдэг. Мөн “сарт” буюу худалдаачин гэсэн Түрэг үгэн дээр “аул” буюу айл гэсэн үгийг залгаж үүссэн гэдэг. Сартуул аман аялгуу нь төв Халхын аман аялгуунаас өчүүхэн ялгаатай хэмээн Б.Я.Владимирцов тэмдэглэжээ.   Сартуул аман аялгуунд эгшгийг арай уйтан хэлдэг бөгөөд зарим үгэнд а-г и-гээр /аргал-аргил, явсан-ёвсон, яваагүй-ёвоогүй, хошуу-хушуу, соруул-суруул/ сольж хэлдэг. Уруулын гийгүүлэгчийг арай хүчтэй /авч-абчи, товч-тобчи, авдар- абдар/ хэлэх буюу тонгорч, өөр гийгүүлэгчээр /холбого-ховлого, дэвтэр-дэгтэр, унших-умших, цоож-цооз, чүдэнз-чүзэнз/ солигддог. Олон тооны дагавар чууд, чүүд-ийн оронд чуул, чүүл /залуучууд-залуучуул, багачууд-багачуул/, ууд, үүд-ийн оронд д /баатрууд-баатад, та нар-танус, та минь-тамин/ гэх мэт онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу