МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

САРЛАГ МАЛЛАХ АРГА УХААН

САРЛАГ МАЛЛАХ АРГА УХААН

Сарлаг нь омголон дүр төрхтэй, ямар нэг зүйлээс үргэхдээ сүүлээ агсан толгой хаялан, савгаа савалзуулан гүйдэг. Хүйтэнд тэсвэртэй боловч халуунд тэсвэр муутай, 50% орчим нь  далайн түвшнээс дээш, 40% орчим нь 1600м-2000м-ийн өндөрт өсөж үржсээр байна. Арьс нь зузаан , хөлсний булчирхай багатай байдаг нь өндөр уулын сэрүүн нөхцөлд дулаан алдахгүй байх зохилдолгоо юм. Өндөр уулын бүсэд үржүүлж байгаа үхрийн дийлэнхийг сарлаг үхэр эзэлдэг. Үхрийг ерхөг, согоовор, шар царгас, морин агь, ширэг, өлөн, суль, ягаан хүцэнгэ, гичгэнэ, ботуул, хиаг, шарилж, хазаар өвс, улалж зэрэг өвс ногоотой нуга хөндий, хээрийн ургамал зонхилсон ус, хужир шүү элбэгтэй өндөрлөг, сэрүүвтэр газрыг сонгон бэлчээрлүүлж маллавал тохиромжтой байдаг. Өвөл хаврын улиралд үхрийн бэлчээрт нар эрт тусаж, орой шингэдэг, цас бага унадаг, сахлаг өвс бүхий нөмөр, дулаан газрыг сонгон маллах нь зүйтэй. Хавар жалга судаг багатай, ээвэр газрыг дагаж нялх ногоо, алаг борог идүүлж тэнхрүүлэх нь чухал. Сарлаг өвөл өндөр газраар бэлчвэл дулаан, тэнгэр тогтуун, нам дор, тал газраар бэлчвэл хүйтэн, шуурга болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу