МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

САРАМПАЙ ХАРВАХ

САРАМПАЙ ХАРВАХ

Сарампай нь нимгэн, сармай, ноорхой, цоорхой юм гэсэн үгнээс гаралтай нэр. Малын арьс, ширийг хоёр шон модонд тэлж татаад голд нь зурсан дугуй байг чиг барьж харвадаг төрлийг ингэж нэрлэдэг. Нум сумын харвуул тэмцээн нь олон зууныг дамжин уламжлагдахдаа амьтан харвахаас гадна, бөмбөг намнах, сарампай харвах, арьсан бай харвах, сумаа хол харвах зэргээр өрсөлдөж байсан. Арьсан бөмбөгийг модонд цувруулан өлгөөд морины эрч хурдаар давхих зуур бөмбөг бүрийг алдалгүй онох журамтай бөмбөг намнах, хонины арьс, үхрийн шир модонд тэлж татаад дөчин нумын газраас эр нэг бүрийг хорин сум цуваа харвуулан оноог тооцон шалгаруулдаг. Сарампай харвах нь мөн хонины найман нэхийг зүүж голд нь хүний дүрс зураад дөрвөлжин модонд тэлж татан “дайсан” хэмээн нэрлэж дов толгойн ар, гуу жалга зэрэг далд бөгөөд дөчин алд газраас хорин сум харваж илүү оносон нь түрүүлдэг “далдын дайсан” харвах зэрэг хэлбэрээр их түгэн дэлгэрсэн байв. Манжийн дарлалын үед Монголчуудыг цэргийн эрдэмд боловсрохоос сэргийлж сарампай харвах мэт зарим төрлийг нь хориглож байв.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу