МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ОНЬСОН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

ОНЬСОН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

Хүннү гүрний үед оньсон тоглоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг.Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюуны ухаан, сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил, зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглан,саруул уужим олон талын хүмүүжилтэй болгох үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш үе дамжуулан өвлүүлэж, улам боловсронгуй болгон хөгжүүлж ирсэн оюуны үнэт бүтээл болох оньсон тоглоом юм. Өрж эвлүүлдэг тоглоом: Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн “Энх мэндийн эв долоо“, “Бага эв долоо”, “Жигтэйхэн долоон хавтгай” зэрэг өрж эвлүүлдэг тоглоомоо баяжуулан хөгжүүлж хадгалсаар ардын тоглоом болгон эрт цагаас тоглож байсан бөгөөд хойч үедээ өвлүүлж улам боловсронгуй болгож “Долоодой”, “Арга билгийн алтан түлхүүр”, “Монгольская игра буюу Намсрай”, “Тэмүүлэн” зэрэг эртний болон эдүгээ зохиогдсон өрж эвлүүлдэг тоглоомоор олон төрлийн тоглоом наадам зохиож хүүхдийн сэтгэн бодох чадвар, зохион бүтээх, өрж эвлүүлэх ухаанд сургах, дүрслэн урлах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд ашигласаар ирсэн билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу