МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ОНЬСОГО

ОНЬСОГО

Оньсого гэдэг бол хүмүүний дүрслэн сэтгэх сэтгэлгээнд үндэслэн байгаль, нийгмийн болон сэтгэхүйн юм үзэгдлийг төлөөлж чадахуйц тогтмол шинжүүдээр нь орлуулан дүрслэн илэрхийлдэг уран сэтгэлгээний таавар, аялгуут бус аман яруу найргийн нэг юм. Оньсого нь бусдаар тайлуулах ёгт, битүү утга агуулгатай таавар үгс, тааж байгаа хүний цэц ухааныг сорин, аливаа юм үзэгдлийг ёгтлон, богино яруу найргийн хэлбэрээр дүрсэлдэг ардын аман зохиолын төрөл зүйл. Жишээ нь: “Энд үгүй гууль, Эзэнд үгүй гууль, Төө гууль, Төгрөг гууль” (нар) гэсэн нь ертөнцийг гийгүүлэгч их наран эрхэсийг  “төө гууль” хэмээн багасган урнаар дүрслэн таалгаж оюуныг сорьж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу