МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ОЙРАД ТУУЛЬ

ОЙРАД ТУУЛЬ

Баруун Монголын туульч нар голдуу товшуур хөгжим хэрэглэж хайлах боловч зарим нь бас икэл хавсарч хайлан хүүрнэдэг. Зарим нь хөгжимгүйгээр аялгуулан хэлдэг байсан аж. Монголын баруун бүс нутгийн туульчид тууль хайлах цаг хугацааны хувьд ялгаатай. Баяд туульчид жилийн дөрвөн улирлын турш хайлдаг бол, алтайн Урианхайн туульчид ихэвчлэн намрын эхэн сараас өвлийн эхэн cap хүртэл хайлдаг байна. Алтайн Урианхайн туульчид туулийг сэрүүн улиралд хайлдаг нь туульчийн цус хөөрөхгүй, удаан хугацаанд аялгуулан хэлэхэд хоолой цуцахгүй, тэгээд ч өвлийн шөнө урт учир тууль хайлахад нэлээд тохиромжтой байсан бололтой. Харин тэд хурмаст дуугарснаас хойш тууль хайлдаггүй. Дөрвөд тууль /хайлдаггүй аялдаг, дуулдаг байна/ -д “Дуутай мөндөр хаан”, “Хаан Чингэл баатар”, “Хашин цагаан хаан”, “Сариг цагаан ингэний өнчин цагаан ботго”, “Хил хөх морьтой Хүйтэн зориг ноён”, “Хөх халзан морьтой Хөхөлдэй мэргэн хаан”, “Хангас ташаа хар хээр морьтой хаан цэргийн өвгөн ”, “Эрт төрсөн Эрэл мэргэн”, “Эзэн богд цагаан хаан”, “Алтай хайлах” зэрэг туулиудыг Буурал Сэсрэн, Баглай, Ч.Намилан, Шар хөвүүн, Зонров, Гөлөг, Раалжин, Ц.Зодов, Г.Хайнзан, З.Дамиа, Б.Мижид нар үе улируулан хайлж иржээ.  Захчин, Торгууд нарын дунд “Хорин дөрвөн салаа эвэртэй ухаа дөнөн буга”, “Эзэн тэнгэр хаан”, “Үхдэггүй үүлэн тив, хатдаггүй Хатуу Хавх баатар”, “Хаан сийр” зэрэг туулиудыг Пүрэвжал, Ядмаа, Вангир, Баярсайхан, Энхбалсан зэрэг туульчид хайлдаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу