МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД АРХАНГАЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД АРХАНГАЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

         “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Архангай аймгийн 10 сумын 38 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт жүжгийн театраас 6 уран бүтээлч, өвлөн уламжлагч 32 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл, аман уламжлалын илэрхийлэл ай савд 4, Ардын Язгуур урлагийн ай савд 21, Уламжлалт баяр наадам,зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савд 3, Уламжлалт арга ухаан ай савд 5, Уламжлалт гар урлал ай савд 6 хүн, нийт 5 ай савын 23 өвийн төрөлд 23-аас 56 насны өвлөн уламжлагчид зорин ирсэн.

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Н.Сэр-Од – 34 настай, эрэгтэй. Мөсөн шагай харвааг 20 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 20 шавьтай.
  2. Д.Сарангэрэл – 42 настай, эмэгтэй. Халх богино дууг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  3. Р.Энхбаяр – 37 настай, эрэгтэй. Хөөмийн урлагийг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 15 шавьтай.
  4. Г.Алтангэрэл – 18 настай, эрэгтэй. Нуман хуурыг 8 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  5. П.Одсүрэн – 35 настай, эрэгтэй. Халх богино дууг 20 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  6. Л.Бадамгарав – 34 настай, эмэгтэй. Халх богино дууг 20 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  7. М. Дэлгэрэх – 18 настай, эмэгтэй. Бий биелгээг 8 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  8. Б.Ариунаа – 18 настай, эмэгтэй. Бий биелгээг 8 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  9. Н.Намжирмаа – 18 настай, эмэгтэй. Бий биелгээг 8 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  10. Ц.Одонтуяа – 18 настай, эмэгтэй. Бий биелгээг 8 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  11. П.Оюунчимэг – 45 настай, эмэгтэй. Уламжлалт хөгжмийг 25 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  12. З.Дэмбэрэлдодов – 26 настай, эрэгтэй. Халх богино дууг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  13. И.Отгонбаяр – 48 настай, эрэгтэй.  Уламжлалт модон эдлэлийг 20 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  14. Ш.Нямдаваа – 43 настай, эрэгтэй. Халх богино дууг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  15. Ц.Дэлгэрдалай – 27 настай, эрэгтэй. Бөхийн цолыг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  16. Н.Эрдэнэмөнх – 37 настай,  эрэгтэй. Ерөөлийг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  17. Д.Мягмарсүрэн – 36 настай, эрэгтэй. Уламжлалт тоглоом наадгайг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  18. Б.Шижирбаатар – 40 настай, эрэгтэй. Уламжлалт тоглоом наадгайг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  19. О.Баасан – 34 настай, эрэгтэй. Монгол уран бичлэгийг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  20. Н.Шинэхорго – 38 настай, эрэгтэй. Магтаалыг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  21. Х.Хасбаатар – 40 настай, эрэгтэй. Монгол эмээл хийх урлалыг 22 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  22. Ч.Тамир – 51 настай, эрэгтэй. Сийлбэрийн урлал, чулуун урлалыг 35 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  23. Н.Чулуунбаатар – 46 настай, эрэгтэй. Арьс ширэн эдлэлийн урлалыг 26 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  24. Н.Мөнхцэцэг – 38 настай, эмэгтэй. Уртын дууг 25 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  25. Ч.Буяндэлгэр – 51 настай, эрэгтэй. Гүүний айраг исгэх уламжлалт аргыг 35 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  26. Л.Батцэцэг – 48 настай, эмэгтэй. Гүүний айраг исгэх уламжлалт аргыг 30 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  27. С.Энхжаргал – 36 настай, эмэгтэй. Гүүний айраг исгэх уламжлалт аргыг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  28. Ш.Гомбосүрэн – 40 настай, эрэгтэй. Мал маллах арга ухааныг  25 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  29. Д.Цэдэнчимэд – 30 настай, эмэгтэй. Уламжлалт хөгжмийг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  30. П.Баянмөнх – 36 настай, эрэгтэй. Бүжгийн урлагийг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  31. С.Отгонбаяр – 53 настай, эмэгтэй. Халх уртын дууг 34 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  32. Б.Анхтуяа – 38 настай, эмэгтэй. Ардын дууг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  33. Р.Оюунбилэг – 54 настай, эмэгтэй. Халх уртын дууг 35 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  34. Н.Байгальмаа – 40 настай, эмэгтэй. Цагаан идээ бэлтгэх уламжлалт аргыг 20 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  35. Г.Дэлгэрмядаг – 48 настай,  эмэгтэй. Монгол бичгийг 26 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  36. Б.Мөнх-Эрдэнэ – 23 настай, эрэгтэй. Морин хуурыг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  37. Г.Мөнхбаатар – 40 настай, эрэгтэй. Монгол уран бичлэгийг 20 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  38. Г.Чагцалдулам – 33 настай, эмэгтэй. Ардын дууг 20 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.

Архангай аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Наранчимэгийн Сэр-Од

         Наранчимэг овогтой Сэр-Од нь Архангай аймгийн Өгийн нуур суманд төрсөн. Анх 13 настайгаасаа мөсөн шагай харваж эхэлсэн бөгөөд өвөө Жаргалын Жамбалаас өвлөн суралцсан. Тэрээр 3 дахь үеийн харваач мөсөн шагайн талаар баримтат кино бүтээсэн, мөн спортын сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Архангайн “Толь” сонинд нийтлэл бичиж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн. Мөсөн шагайн тэмцээнээс нийт 3 алт 3 мөнгө 3 хүрэл медаль хүртэж байсан. Мөсөн шагайн харвааг 20 жил сурталчлан таниулж байгаа бөгөөд энэ хугацаандаа 20 шавьтай болжээ.

Оролцож байсан тэмцээнүүдээс дурьдвал:

  • Улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Улсын дуужаа мэргэн шалгаруулах тэмцээн
  • Хөх сувд 2023 мөсний баяр, 2 дугаар байр
  • Аймгийн аварга шалгаруулах тэмцээн, 3 дугаар байр эзэлсэн.

Онцлох бүтээлүүдээс дурьдвал:

  • Мөсөн шагайн зах буюу сум хийдэг
  • Биеийн тамир спортын онол арга зүйн сэтгүүл, Архангайн “Толь” сонинд тус тус “Заяын хүрээний мөсөн шагай харваа” сэдэвт өгүүлэл бичиж хэвлүүлсэн.
  • Мөсөн шагайн харваан тухай баримт кино нэвтрүүлэг хийсэн.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу