МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ТӨВ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ТӨВ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Төв аймгийн 11 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Монгол туургатан театраас 5 уран бүтээлч, 14 өвлөн уламжлагч байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 1, Ардын Язгуур урлагийн ай савд 20, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савд 2, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт арга ухаан ай савд 1, Мал маллах арга ухаан ай савд 3, Уламжлалт гар урлал ай савд 8 хүн, нийт 7 ай савын 36 өвийн төрөлд 17-оос 73 насны өвлөн уламжлагчид оролцоно.  

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Д.Эрдэнэбаатар – 58 настай , эмэгтэй. Түргэн хэллэгийг 27 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 300 шавьтай.
  2. Д.Занданбал – 32 настай , эрэгтэй. Ардын язгуур урлаг, морин хуурыг 17 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 800 шавьтай.
  3. А.Пүрэвсүрэн – 51 настай , эмэгтэй. Шанз хөгжмийг 32 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 500 шавьтай.
  4. А.Ихзориг  – 43 настай , эрэгтэй. Уртын дуу, бөхийн засуулыг 26 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  5. Т.Алтантулга – 63 настай , эмэгтэй. Бараат уртын дууг 45 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  6. С.Ундармаа – 50 настай , эмэгтэй. Уртын дууг 30 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  7. А.Нэргүй  – 37 настай , эрэгтэй. Исгэрээг 17 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  8. А.Эрдэнэбаяр – 46 настай , эрэгтэй. Ардын язгуур урлаг, Морин хуурыг 30 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 600 шавьтай.
  9. Ш.Пүрэвсүрэн – 73 настай , эмэгтэй. Малын уриа дуудлагыг 53 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  10. М.Даваахүү – 70 настай , эмэгтэй. Зурхай судлалыг 40 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 50 шавьтай.
  11. Д.Цэндсүрэн – 72 настай , эмэгтэй. Гэрийн эсгий хийх арга ухаан, урлалыг 20 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 980 шавьтай.
  12. Ш.Жамьяанмядаг – 47 настай , эмэгтэй. Уламжлалт уран хатгамал, оёдлын урлалыг 30 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 7 – 8 шавьтай.
  13. Б.Туул – 59 настай , эмэгтэй. Керамик урлалыг 20 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 470 шавьтай.
  14. Д.Цэдэнсодном – 63 настай , эрэгтэй. Ерөөл, магтаалыг 30 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 40 шавьтай.

Төв аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Долгорын Цэндсүрэн

Долгорын Цэндсүрэн нь 1951 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Улсад 49 жил тасралтгүй ажиллаж байна. 1991 оноос хувиараа хөдөлмөр эрхлэн 2003 онд олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж, уламжлалт гар аргаар эсгий хийж, үндэсний ширмэл ширдэг, бусад эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  амжилттайгаар сургалт хүмүүжлийн ажлыг зохиож байна.

ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД: Төрийн Хүндэтгэлийн өргөөний эсгий улаан халз, эсгий нугалмал бичигтэй үүд, эсгий  ширмэл хаяавч, ширмэл  ширдэгнүүд, эсгий олбогнууд болон эсгий машины суудал, оёдол ороогүй алгадаж хийсэн хүүхдийн дээл, хүүхдийн эсгий гуталнууд, эсгий чихмэл бэлэг дурсгалын зүйл хонь, ямаа, тэмээнээс гадна даллаганы уут, аяганы уут гэх мэт.

Долгорын Цэндсүрэн нь уламжлалт гар аргаар эсгий хийж , ширмэл ширдэг, олбог хүүхдийн гутал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний сургалтыг 2006 онд Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд, 2007 онд Архангай аймгийн Жаргалант, Эрдэнэ мандал, Цэцэрлэг, Батцэнгэл сумдад, 2008 онд Өвөрхангай аймгийн төв Хархорин, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2009 онд Төв аймгийн Мөнгөнморьт, Бага хангай, Аргалант, Алтанбулаг сумдад, 2010 онд Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сум, 2013 онд Дундговь аймгийн Адаацаг,Хулд, Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Өлзийт сумдад, Сухбаатар аймагт 2014 онд  НҮБ-ын захиалгаар Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг, Түргэн, Тариалан, Сагил сум Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Сэргэлэн, Чулуунхороот Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга 3 аймгийн 7 сумын 180 хүнд амжилттай зохион байгуулсан. Мөн өөрийн аймгийн ХХҮХ-ээс зохион байгуулсан “Шавь сургалт”-ыг хийж 2 хүнийг ажлын байраар хангасан .

Нийт 11 аймгийн 27 суманд 980 гаруй хүнд эсгий, ширмэл ширдэг бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүний анхан шатны сургалт хийж үндэсний өв уламжлалаа амжилттай хэрэгжүүлж олны талархалыг хүлээн авч ажиллахын зэрэгцээ сургалт хийгдсэн газрууд нь сум орондоо бүлэг хоршоо, компани байгуулан, багштайгаа тогтмол харилцаатай амжилттай ажиллаж байна. 2016 онд Геннэсийн номонд бичигдэх 108м эсгий ширмэлд учиг шингээсэн.

Оролцсон тэмцээнүүд, шагналын жагсаалтууд:

               “ӨВ СОЁЛ”-ын наадамд Эсгий ширмэл ширдэг,олбог зэрэг бүтээлүүдээрээ 2011,2018, 2022 онуудад амжилттай оролцсон.

 “ХАТАН ТУУЛЫН БҮСГҮЙЧҮҮД-2022” тэмцээнд ноос савж эсгий хийх төрөлд оролцож 1-р байр эзлэн Хүндэт Өргөмжлөл мөнгөн шагнал авсан.

“АЛТАН ГУРВАЛЖИН- 2022” оны шилдгүүдийг шалгаруулах “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ” төрөлд “АЛТАН ГУРВАЛЖИН” цом, батламж.

2023 оны “ЭСГИЙ ТУУРГАТАН-2023” анхдугаар уралдаанд амжилттай оролцож “ДЭД” байр эзэлсэн байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу