МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УВС АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УВС АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Увс  аймгийн  9 сумын 42 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Ойрад Хөгжимт жүжгийн театраас 16 уран бүтээлч, 22 өвлөн уламжлагч оролцоно. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 2, Ардын язгуур урлагийн ай савд 28, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт арга ухаан ай савд 1, Уламжлалт гар урлал ай савд 6 хүн, нийт 5 ай савын өвийн төрөлд 25-90 насны өвлөн уламжлагчид оролцоно.                 

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Н.Анхбаяр – 50 настай, эрэгтэй. Тууль хайлах өвийг 25 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  2. Н.Намсрай – 40 настай, эрэгтэй. Тууль хайлах өвийг 15 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  3. М.Цолмонхүү – 30 настай, эрэгтэй. Тууль хайлах өвийг 10 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 1 шавьтай.
  4. П.Гомбожав – 43 настай, эрэгтэй. Бий биелгээг 15 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 200 шавьтай.
  5. М.Цэдгээ – 32 настай, эрэгтэй. Бий биелгээг 15 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 150 шавьтай.
  6. Ж.Хумбаа – 83 настай, эмэгтэй. Бий биелгээг 33 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 55 шавьтай.
  7. Б.Чунаг – 27 настай, эрэгтэй. Бий биелгээг 3 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  8. Д.Соёлхүү – 47 настай, эрэгтэй. Бий биелгээг 10 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 454 шавьтай.
  9. Ч.Батбаатар – 51 настай, эрэгтэй. Ерөөл, магтаалыг 39 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 200 шавьтай.
  10. И.Төгсөө – 43 настай, эмэгтэй. Икел хөгжмийг 20 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 45 шавьтай.
  11. К.Ганзориг – 53 настай, эрэгтэй. Бий биелгээг 40 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 657 шавьтай.
  12. Б.Чулуунбаатар – 39 настай, эрэгтэй. Бий биелгээг 15 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  13. А.Чулуун – 75 настай, эмэгтэй. Бий биелгээг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 87 шавьтай.
  14. М.Жалк – 90 настай, эрэгтэй. Бий биелгээг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 14 шавьтай.
  15. Ц.Отгонжаргал – 32 настай, эмэгтэй. Уртын дууг 11 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  16. Ц.Лхагва – 70 настай, эрэгтэй. Хэлц үг дуудлагыг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  17. Ц.Пүрэвдорж – 35 настай, эрэгтэй. Дарханы урлалыг 15 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  18. Б.Гэрэлхүү – 32 настай, эрэгтэй. Сийлбэрийн урлалыг 10 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  19. Н.Мөнхцэцэг – 54 настай, эмэгтэй. Гар урлалыг 25 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 8 шавьтай.
  20. Т.Нурмаа – 47 настай, эмэгтэй. Уран зургийг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  21. С.Түмэндэмбэрэл – 37 настай, эрэгтэй. Сийлбэрийн урлалыг 17 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  22. Л.Дүгэрсүрэн – 58 настай, эрэгтэй. Сийлбэрийн урлалыг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.

Увс аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Маасгайн Жалк

        Харнууд овогт Маасгайн Жалк нь Баяд гаралтай бөгөөд, 1933 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн. 1991 онд Тэргүүний уран сайханч, Тэргүүний ардын авьяастанаар тодорч байжээ. Өвлөн уламжлагч Ж.Хумбаагаас Баяд бийг өвлөн суралцсан бөгөөд найр хурим, баяр наадам болон хаана ч бийлдэг төдийгүй хормой хөдөлгөхгүй, хөл хагас суулт хэлбэртэй, гар толгой хоёр зөрөхгүй энэ бийг чадварлаг, чамбай бийлдэг өв тээгч юм. Өвлөн уламжлагч  М.Жалк нь өдгөө 90  насыг наслаж байгаа бөгөөд 200 гаруй шавь төрүүлэн өвлүүлэн уламжлуулсан байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу