МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БУЛГАН АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БУЛГАН АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Булган аймгийн 9 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт жүжгийн театраас 20 уран бүтээлч, өвлөн уламжлагч 11 хүн, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 4 байгаагаас оролцож байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 2, Ардын Язгуур урлагийн ай савд 21, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт арга ухааны ай савд 6, Уламжлалт гар урлалын ай савд 4 хүн, нийт 5 ай савын 24 өвийн төрөлд 12-оос 76 насны өвлөн уламжлагчид оролцоно.

Булган аймгаас оролцож буй өвлөн уламжлагчид:

  1. Д.Зоригт – 61 настай, эрэгтэй. Цол дуудлагыг 39 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  2. Д.Ганцогт – 49 настай, эрэгтэй. Бэлэг дэмбэрэлийн үг дуудлагыг 32 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  3. Т.Янжинлхам – 36 настай, эмэгтэй. Ардын богино дууг 14 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  4. Н.Мөнгөнтуяа – 40 настай, эмэгтэй. Ардын богино дууг 14 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  5. Б.Энхмөрөн – 35 настай, эрэгтэй. Ардын богино дууг 11 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  6. Б.Гантөмөр – 32 настай, эрэгтэй. Ардын богино дууг 7 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  7. П.Золзаяа – 33 настай, эмэгтэй. Ардын богино дууг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  8. Н.Аззаяа – 25 настай, эрэгтэй. Ардын богино дууг 2 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  9. Л.Бат-Эрдэнэ – 34 настай, эмэгтэй. Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  10. Т.Отгонгэрэл – 45 настай, эмэгтэй. Лимбэ хөгжмийг 13 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  11. Б.Анхбаатар – 33 настай, эрэгтэй. Их хуур хөгжмийг 7 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  12. Х.Энхбулган 25 настай, эрэгтэй. Жимбээ хөгжмийг 2 жил сурталчан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  13. Д.Батсувд – 41 настай, эмэгтэй. Жимбээ /жижиг/ хөгжмийг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  14. З.Отгонхүү – 37 настай, эрэгтэй. Хөөмий, хэл хуур, хархирааг 9 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 209 шавьтай.
  15. Г.Мөнхтуул – 27 настай, эмэгтэй. Хэнгэрэг дэвсэх бүжгийг 6 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  16. А.Наранхүү – 26 настай, эмэгтэй. Хэнгэрэг дэвсэх бүжгийг 2 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  17. Ж.Алтангэрэл – 33 настай, эрэгтэй. Хэнгэрэг дэвсэх бүжгийг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  18. Н.Цэндхорол – 25 настай, эрэгтэй. Хэнгэрэг дэвсэх бүжгийг 2 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  19. У.Урангоо – 23 настай, эмэгтэй. Хэнгэрэг дэвсэх бүжгийг 4 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  20. О.Бүүвэйжин – 22 настай, эмэгтэй. Хэнгэрэг дэвсэх бүжгийг 1 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  21. Г.Балданцэрэн – 76 настай, эрэгтэй. Суухан хуур тоглох урлагийг 15 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  22. Н.Насанжаргал – 12 настай, эрэгтэй. Хурдан морины хүүхдийн гийнгоог 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  23. Д.Батсайхан – 13 настай, эрэгтэй. Хурдан морины хүүхдийн гийнгоог 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  24. Н.Лхагвадорж – 44 настай, эрэгтэй. Хурдан морь шинжих мэдлэгийг 3 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  25. Д.Алтанхуяг – 44 настай, эрэгтэй. Гүүний айраг исгэх уламжлалт арга технологийг 16 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  26. Л.Оюун-Эрдэнэ – 36 настай, эрэгтэй. Шимийн архи нэрэх уламжлалт аргыг 15 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  27. Б.Энхжаргал – 43 настай, эмэгтэй. Цагаан идээ бэлтгэх уламжлалт аргыг 16 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  28. С.Зоригтбаатар – 56 настай, эрэгтэй. Монгол эмээл хийх урлалыг 26 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  29. Г.Алтан-Өлзий – 35 настай, эрэгтэй. Модон эдлэлийн урлалыг 13 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  30. Б.Баярбат – 35 настай, эрэгтэй. Арьс шир урлалыг 14 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.

Булган аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Дашдаваагийн Зоригт

       Дашдаваа овогтой Зоригт нь 1962 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Монгол Улсын “Улсын тэргүүний уран сайханч” уртын дууч, ерөөлч, магтаалч ааваасаа суралцахын зэрэгцээ морин хуур, ерөөл магтаал цолоор бие даан дагнан суралцсан. Морин хуураар аялгуулан тоглох ерөөл, магтаал хэлэх, цол дуудах, уртын дуу дуулах, өвийг өвлөн эзэмшсэн.

1989 оноос эхлэн одоог хүртэл морь бөхийн цол дуудаж улмаар 2017 оноос суралцагчдад морь бөхийн цол дуудах,  суран эдлэл, сүлжмэл, уртын дууны сургалтуудыг хүүхдэд болон насанд хүрэгчдэд зааж сурган аймагт 2 удаа,  сумын хэмжээнд 4удаа  үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Адууны өв соёлыг эзэмшүүлэх өв уламжлалыг сэргээхэд удаа дараа амжилт гарган уяачдын холбоогоо удирдлага зохион байгуулалтаар ханган улсын “Шилдэг салбар холбоо” болгосоноор “Улсын Манлай хүлэгч” цолтой.

Сүрлэн урлал, суран эдлэлээр бүтээл хийж сум орон нутаг болон хөрш сум, аймгийн иргэдтэй арга туршлагаа байнга солилцож санал бодлыг өөрийн бүтээлдээ шингээж ахиц амжилт гаргаж байна.

2003 онд шавь З.Золбоо Булганхангай хүүхдийн урлагиийн наадамд исгэрээгээр Мөнгөн медаль

2020 онд улсын хэмжээнд “Суран эдлэл  хазаар зангидалт” – ын төрлөөр теле хичээл зааж арга туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлсэн .

2022 онд “Нүүдэлчин монгол 2022” дэлхийн соёлын фестивалын “ Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч ”  – аар шалгарсан.

2023онд аймгийн  “Ардын урлагийн их наадамд” шавь Н. Насанжаргалын хамт язгуур урлагийн төрөлд морь , бөхийн цолоор оролцож тэргүүн байр.

2023 онд улсын “ Гийнгоо”  наадамд оролцож Шавь Д. Батсайхан Хүрэл медаль, Н. Насанжаргал тусгай байр

  • 2  дахь үеийн өвлөн уламжлагч  30 – аад жил цол дуудаж байгаа

Булган аймгийн Баяннуур сумын Насан Туршийн Боловсролын багшаар ажиллаж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу