МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Баян-Өлгий аймгийн 9 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт жүжгийн театраас 12 уран бүтээлч, өвлөн уламжлагч 25 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 4, Ардын Язгуур урлагийн ай савд 17, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт арга ухаан ай савд 4, Уламжлалт гар урлал ай савд 7 хүн нийт 6 ай савын 25 өв төрөлд 15-аас 67 насны өвлөн уламжлагчид оролцоно.               

Баян-Өлгий аймгаас оролцож буй өвлөн уламжлагчид:

  1. А.Енбек – 63 настай, эрэгтэй. Цуур хөгжмийн уламжлалт урлагийг 45 жил сурталчлан таниулж буй 5 дахь үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  2. Б.Хайзым – 67 настай, эрэгтэй. Бүргэдээр ан хийх арга ухааныг 43 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 8 шавьтай.
  3. Е.Амантай – 61 настай, эрэгтэй. Казах бүжгийг 36 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 11 шавьтай.
  4. З.Сайлаухан – 67 настай, эрэгтэй. Бүргэдээр ан ав хийх арга ухааныг 32 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  5. Ж.Эрдэнэбилэг – 60 настай, эмэгтэй. Тува хувцасны уламжлалт урлал, Тува аман аялгууг 21 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 4 шавьтай.
  6. Т.Өркен – 59 настай, эмэгтэй. Казах хувцасны уламжлалт урлалыг 25 жил сурталчлан таниулж буй 3 дахь өвлөн уламжлагч, 4 шавьтай.
  7. Х.Аленхан – 58 настай, эрэгтэй. Казах гэрийн уламжлалт урлалыг 18 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  8. Х.Самерия – 51 настай, эмэгтэй. Каз хийх арга, уламжлалт цагаан идээ бэлтгэх арга ухааныг 23 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 4 шавьтай.
  9. Х.Айгүл – 52 настай, эмэгтэй. Чулуу татах мэргийг 14 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  10. Х.Дастан – 49 настай, эрэгтэй. Зургийн урлалыг 13 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  11. Ж.Рызабек – 43 настай, эрэгтэй. Зургийн урлалыг 9 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  12. С.Алтанцоож – 51 настай, эрэгтэй. Урианхай сур харвааг 20 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  13. Г.Наранзун – 39 настай, эрэгтэй. Урианхай сур харвааг 12 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  14. Б.Манар – 58 настай, эмэгтэй. Уламжлалт уран хатгамал, оёдлын урлалыг 26 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  15. Х.Алма – 49 настай, эмэгтэй. Уламжлалт уран хатгамал, оёдлын урлалыг 14 жил сурталчлан таниулж буй 2 дахь өвлөн уламжлагч, 1 шавьтай.
  16. Ө.Еркебулан – 37 настай, эмэгтэй, Хөлөгт ба өрөгт тоглоомын уламжлалт төрлүүдийг 16 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 1 шавьтай.
  17. А.Егор – 30 настай, эрэгтэй. Дарханы цутгуурын урлалыг 11 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 1 шавьтай.
  18. А.Айболат – 46 настай, эрэгтэй. Айтыс, Алтайн Казах аман аялгууг 9 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  19. Б.Ариунзул – 30 настай, эмэгтэй. Урианхуу ардын богины дууг 8 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  20. К.Ержанат – 29 настай, эрэгтэй. Айтыс, Алтайн Казах аман аялгууг 8 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  21. Б.Айган – 48 настай, эрэгтэй. Домбор хөгжмийг 18 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  22. О.Ренчинмядаг – 16 настай, эмэгтэй. Урианхай бий билгээг 6 жил суралцаж буй өвлөн суралцагч.
  23. Х.Аня – 16 настай, эмэгтэй. Казах бүжгийг 4 жил суралцаж буй өвлөн суралцагч.
  24. Ц.Баттуяа – 29 настай, эмэгтэй. Икэл татлагыг 6 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.

Баян-Өлгий аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

        Абдолдагийн Енбек

           Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  иргэн, цуурч хөгжмийн урлагийг өвлөн уламжилж яваа 63 настай Абдолдагийн Енбекийг онцолж байна. Цуурч (Сыбызга хөгжимчин) А.Енбек нь Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 1960 онд төрсөн. Тэрээр 18 наснаас өөрийн авга ах Халамханаас цуурдах эрдмийг анхлан  заалгаж, 1980 оноос өнөөг хүртэл цуур хөгжмөөр сум орон нутаг, аймаг бүсийн болон улсын хэмжээний бүх шатны урлагийн үзлэгт идэвхтэй оролцож алт, мөнгөн медаль удаа дараа хүртэж байжээ. Үүнд:

  1. 1996 онд “Улсын Тэргүүний уран сайханч цол тэмдэг
  2. 2012 онд Баян-Өлгий аймгийн бүх уран сайханчдын уралдааны цомын эзэн
  3. 2012 онд Урлагийн их наадам-Алтайн цуураар алтан медаль
  4. 2013 онд Алтан гадас одон
  5. 2016 онд Цуурын олон улсын анхдугаар наадам симпозиумаар салбарын сайдын талархал
  6. 2018 онд “Нүүдэлчин монгол” СББӨ-ийн их наадмын “Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн өвлөн уламжлагч” зэрэг шагналуудыг авч байсан.

       Тус өвлөн уламжлагч нь Казах үндэсний “Сыбызгы буюу цуур” хөгжмийн уламжлалт урын сан, хөгжимдөх арга барилыг язгуур хэв шинжээр нь өвлөн хамгаалах, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн бүтээл хөдөлмөрөө зориулж ирсэн тул 2012 онд түүнийг Монгол улсын “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж авч батламжилсан. Түүний бэлтгэсэн гарын шавиуд нь өдгөө тус аймгийн зарим сум орон нутагт энэхүү өвийг бусдад заан сургаж, найр наадамд үзэгчдийн сонорыг мялааж байдаг.  Цуурчин А.Енбекийн урын санд одоогоор 30 орчим Казах үндэсний цуурын (Сыбызгы) ая, аяз байдаг.

       Өвөг дээдсийнхээ бүтээн уламжлуулсан оюуны соёлын ховор, хосгүй өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, гадаад, дотоодод энэ өвийг сурталчлахад өдий насыг хүртэл хүчин зүтгэж ирсэн цуурчин А.Енбек бол тус аймгаас оролцож байгаа өвлөн уламжлагч нараас ихээхэн онцлогтой юм. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу