МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ДОРНОГОВЬ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ДОРНОГОВЬ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Дорноговь аймгаас “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д хамаарах соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд нийт 42 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд захиргааны 2,  өвлөн уламжлагч 19, театр чуулгын 9, соёлын бүтээлч үйлдвэрлэл, гар урлалын 12 оролцогч оролцож байна.

Дорноговь аймгаас оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Д.Түвшин – 75 настай, эмэгтэй. Үндэсний сур харвааг 40 жил сурталчилан таниулж  буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 100 гаруй шавьтай.
  2. Г.Мөнхзаяа – 33 настай, эрэгтэй. Домог, сургаал, морин хуур, магтаал, уртын дуу, Монгол уран бичлэг зэргийг 20 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  3. Д.Алтангэрэл – 64 настай, эмэгтэй. Тэнгэр эрхэс цаг агаар шинжих, ургамлаар анагаах уламжлалт мэдлэгийг 50 жил сурталчлан таниулж буй 3 дахь өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  4. Ц.Отгончимэг – 35 настай, эмэгтэй. Ингэний хоормог исгэх уламжлалт арга ухааныг 4 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  5. Г.Дэлгэрсуурь – 62 настай, эрэгтэй. Адуу мал хатгах уламжлалт арга, Монгол малгай урлалыг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  6. М.Лхагвасүрэн – 64 настай, эрэгтэй. Мал маллах уламжлалт арга ухааныг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  7. Ч.Эрдэнэбаатар – 33 настай, эрэгтэй. Сургаал, морин хуур, магтаал зэргийг 25 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч.
  8. Ц.Адъяасүрэн – 66 настай, эрэгтэй. Модон сийлбэр урлалыг 23 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 30 гаруй шавьтай.
  9. Д.Аядхүү – 78 настай, эмэгтэй. Эсгий хийх уламжлалт аргыг 60 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  10. Б.Отгондүү – 62 настай, эрэгтэй. Хөгжмийн зэмсэг урлалыг 39 жил сурталчлан таниулж, өвлөн уламжилж байгаа.
  11. Х.Данзанравжаа – 36 настай, эрэгтэй. Сургаал, морин хуур, магтаалыг 25 жил сурталчилан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  12. Ч.Алтанчимэг – 54 настай, эмэгтэй. Загсгал цайны арга технологийг 4 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  13. Ж.Зоригтбаатар – 70 настай, эрэгтэй. Эврэн урлалыг 34 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  14. Х.Болдбаатар – 57 настай, эрэгтэй. Боржигин хуур тоглох уламжлалт урлагийг 44 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  15. Д.Дөлгөөн – 32 настай, эрэгтэй. Сургаал, морин хуур, магтаалыг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  16. Б.Ууганбаяр – 38 настай, эрэгтэй. Хөөмий, морин хуур, ерөөлч магтаалыг 25 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  17. Т.Одончимэг – 39 настай, эмэгтэй. Халх уртын дууг 4 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  18. Э.Эрдэнэцэцэг – 38 настай, эмэгтэй, Халх бүжгийг 9 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  19. Б.Өнөржаргал – 31 настай, эмэгтэй. Халх бүжгийг 5 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.

Дорноговь аймгаас онцолж буй онцлох өвлөн уламжлагч

Ганхуягийн Мөнхзаяа

Ганхуягийн Мөнхзаяа нь 1989 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн. 2006 оноос Монгол Улсын Төрийн өргөмжлөлт ерөөлч магтаалч З. Чулуунбаатарт шавь орж морин хуур, аялгуут магтаалын төрлөөр дагнан суралцсан. Морин хууртай аялгуулан магтахаас гадна ерөөл хэлэх, домог тууль хайлах, уртын дуу дуулах өвийг өвлөн эзэмшсэн. 2006 оноос эхлэн үндэсний бөхийн засуул хийж байна. Улсын дэд засуул цолтой. 2007 онд “Морин хуурын их наадам”-ын тэргүүн

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу