МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ЗАВХАН АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ЗАВХАН АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

         “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Завхан аймгийн 8 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт жүжгийн театраас 8, Соёлын төвөөс 7, өвлөн уламжлагч 15, Завхан аймгийн Урчуудын эвлэлээс 5 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 2, Ардын Язгуур урлагийн ай савд 18, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт тоглоом наадгайн ай савд 3, Мал маллах арга ухааны ай савд  1, Уламжлалт арга ухааны ай савд 5, Уламжлалт гар урлалын ай савд 8 оролцогч, нийт 7 ай савын 13 өвийн төрөлд 20-оос 74 настай өвлөн уламжлагчид оролцож байна.

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. С.Амардаваа – 57 настай, эрэгтэй. Ерөөл магтаал, Бэлгэ дэмбэрэлийн үгсийг 39 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 15 шавьтай.
  2. Б.Дэмбэрэлнямбуу – 72 настай, эрэгтэй. Ардын хөгжим, Нутгийн ардын дууг 40 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  3. Ц.Сэнгэ-Отгон – 38 настай, эрэгтэй. Лимбэний битүү амьсгааг 15 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  4. О.Бат-Өлзий – 57 настай, эмэгтэй. Уртын дууг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  5. Д.Түмэн-Өлзий – 65 настай, эрэгтэй. Нутгийн ардын уртын дууг 35 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 15 шавьтай.
  6. Р.Хашбат – 66 настай, эрэгтэй. Монгол ардын уртын дууг 45 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 150 шавьтай.
  7. Б.Отгонжаргал – 62 настай, эрэгтэй. Ардын уртын дуу, Зүү ороох оёдлыг 45 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  8. М.Санжаажав – 37 настай, эрэгтэй. Хөөмий, Морин хуурыг 12 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  9. Д.Рэнчиндорж – 35 настай, эрэгтэй. Шагайн харвааг 3 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  10. С.Төөмөө – 62 настай, эрэгтэй. Байгаль цаг уур шинжих мэдлэгийг 40 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  11. Д.Аюурзана – 74 настай, эрэгтэй. Мал маллах арга ухааныг 42 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 4 шавьтай.
  12. Г.Энхболд – 49 настай, эрэгтэй. Сур, суран эдлэлийг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 15 шавьтай.
  13. Б.Мөнхтуяа – 36 настай, эмэгтэй. Уламжлалт уран хатгамалыг 15 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 700 шавьтай.
  14. Б.Батбаяр – 39 настай, эрэгтэй. Морин хуурыг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 150 шавьтай.
  15. Б.Нандин-Эрдэнэ – 33 настай, эрэгтэй. Бурхан урлалыг 15 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.

Завхан аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Ралхжавын Хашбат

         Ралхжавын Хашбат нь 1958 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. Бага наснаас аав Ч.Ралхжаваас Монгол ардын уртын дуунуудыг сурч, өвөө Н.Чойсамбаас “Баатар вангийн бардам цагаан халиун” дууг өвлөн авч 40 гаруй жил найр хурим, баяр ёслолд уригдан дуулж байна.

Биет бус соёлын өвийн уралдаанд оролцсон амжилт:

  • 2009 Ардын авьяастан цол тэмдэг
  • 2022 онд ‘‘Нүүдэлчин – 2022’’ олон улсын соёлын фестивалийн Шилдэг өвлөн уламжлагч
  • 2022 онд ‘‘Оройн чимэг 2022’’ уртын дууны тусгай байр
  • 2023 онд МУГЖ Б.Гэрэлтогтохын нэрэмжит уртын дууны уралдааны дэд байр.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу