МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БАЯНХОНГОР АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БАЯНХОНГОР АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

         “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Баянхонгор аймгийн 7 сумын 42 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт драмын театраас 20 уран бүтээлч, өвлөн уламжлагч 22 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 9, Ардын Язгуур урлагийн ай савд 3, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлагын ай савд 2,  Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 2, Уламжлалт арга ухаан ай савд 3, мал маллах арга ухаан ай савд 2,  Уламжлалт гар урлал ай савд 2 хүн, нийт 7 ай савын 16 өвийн төрөлд 12-оос 65 насны өвлөн уламжлагчид зорин ирсэн.

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Б.Лувсанцэрэн – 31 настай, эрэгтэй. Хөөмий, халх туулийг 14 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 50 шавьтай.
  2. Д.Амарбаяр – 41 настай, эрэгтэй. Ерөөл,магтаалыг 35 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 16 шавьтай.
  3. Б.Баянжаргал – 46 настай, эрэгтэй. Шашны дууг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  4. Т.Амартайван – 17 настай, эрэгтэй. Чулуун царгил хөгжим тоглох урлагийг 5 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  5. Ү.Ууганбаяр – 25 настай, эрэгтэй. Шашны холбоотой аман илэрхийллийг 6 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  6. Ц.Ёндонжамц – 64 настай, эрэгтэй, Дуутай хуруу соёлыг 58 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 800 шавьтай.
  7. Б.Нямжанцан – 44 настай, эрэгтэй. Монгол зурхайн ухааныг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  8. Д.Батболд – 43 настай, эрэгтэй. Шашны гүн ухааныг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  9. М.Сүрэн – 61 настай, эмэгтэй. Цагаан идээ бэлтгэх уламжлалт арга, Хөх идээ боловсруулах аргыг 43 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 40 гаруй шавьтай.
  10. Б.Билэгсайхан – 37 настай, эмэгтэй. Эм тан барих уламжлалт арга ухааныг 6 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  11. Б.Доржваанчиг – 40 настай, эрэгтэй. Гүм домын арга ухааныг 30 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  12. Ш.Цэвээн – 65 настай, эмэгтэй. Тэмээн сүрэг маллах арга ухаан, Цагаан идээ бэлтгэх уламжлалт арга, Ингэний боз хийх уламжлалт арга ухааныг 48 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 30 шавьтай.
  13. Б.Наранцэцэг – 38 настай, эмэгтэй. Сарлаг маллах арга ухаан, Хонин сүрэг маллах арга ухаан, Адуун сүрэг маллах арга ухаан, Ямаан сүрэг маллах арга ухаан, Хөх идээ боловсруулах арга, Шар идээ боловсруулах, Үхрийн айраг исгэх, Хүндэтгэлийн зоог шүүс бэлтгэх арга ухааныг 42 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 50 шавьтай.
  14. Д.Угтаасүрэн – 44 настай, эрэгтэй. Шуумал хийх арга ухааныг  24 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  15. М.Түмэнсайхан – 39 настай, эрэгтэй. Байгалийн чулуугаар хөгжмийн зэмсэг хийх арга ухааныг 22 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 500 гаруй шавьтай.
  16. О.Отгонбилэг – 9 настай, эрэгтэй.  Шашны холбоотой аман илэрхийллийг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  17. Гэгээнжаргал – 9 настай, эрэгтэй. Шашны холбоотой аман илэрхийллийг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  18. Номингуа – 9 настай, эрэгтэй. Шашны холбоотой аман илэрхийллийг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  19. Хүслэн – 9 настай, эрэгтэй. Шашны холбоотой аман илэрхийллийг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  20. М.Билгүүнчимэг – 9 настай, эрэгтэй. Шашны холбоотой аман илэрхийллийг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  21. Т.Мөнхнаран – 6 настай, эрэгтэй.   Шашны холбоотой аман илэрхийллийг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  22. Т.Билгүүнтөгөлдөр – 7 настай, эрэгтэй. Шашны холбоотой аман илэрхийллийг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.

Баянхонгор аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Бямбадоржийн Наранцэцэг

             Бямбадорж овогтой Наранцэцэг нь 1961 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Бага наснаасаа аав ээжийн гар дээр өсөж Соёлын биет бус өвийн “Мал маллах арга ухаан”-ыг өвлөн авсан бөгөөд 1978 онд  8 дугаар анги,  1980 онд 10 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал аж ахуйн салбар гарч сарлагийг 42 жил маллаж байна. 1985 онд “Монголын эмэгтэйчүүдийн 5 дугаар их хурал”-д төлөөлөгчөөр, 2003 онд мянган малчны чуулганд тус тус оролцож байсан. Малыг дөрвөн төрөл дээр нь өсгөж  өнөө хүртэл хойч залуу үедээ зааж сургаж явна.  1981 онд сумын сайн малчин,  1984 онд Аймгийн сайн малчингаар тус тус шалгарч байсан.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу