МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

 “НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЭХЭЛЛЭЭ

 “НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЭХЭЛЛЭЭ

Мөнх тэнгэрийн хүчин дор

Монголын их суу заль дор

Зүг зүгийн салхийг нэгэн дор хуруулж

Зүйдэлгүй их талын элгэн дээр

Дахин давтагдашгүй их өв эрдэнээ

Даяар олноо түгээн хурайлсан

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл

Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль

 Өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд ёслол төгөлдөр  эхэллээ.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нээж үг хэллээ. Монгол морьтон эрчүүд нүүдэлчдийн гол голомт, ашид мөнхийн бэлгэдэл тулганд галаа бадамлан асааж, Юань гүрний үеэс хааны ордонд эгшиглэж эхэлсэн Төрийн их найрал хөгжим 512 хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр суут хөгжмийн зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УГЗ, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” гайхамшигт аялгууг  УГЗ Н.Буянбаатарын удирдлаган дор хурсан олны сэтгэлийг баясган эгшиглүүллээ.

Ийхүү нүүдэлчдийн өвлөн уламжлагчид, их өв соёлыг  нэгэн дор нэгтгэн, Тайж хайрханы талыг дүүрэн цуурайтуулж эхэлсэн их наадам гурван өдрийн туршид үргэлжилнэ. Үзэгч Та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж их өв соёлоосоо суралцан, бахдан бахархан наадаарай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу