МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ОРХОН АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ОРХОН АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

         “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 42 хүн оролцож байна. Үүнээс Удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах 6, мэргэжлийн урлагийн байгууллага буюу Дуу бүжгийн Эрдэнэт чуулгаас 20 уран бүтээлч, өвлөн уламжлагч 16 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 1, Ардын Язгуур урлагийн ай савд 11, Уламжлалт гар урлалд 3 өвлөн уламжлагч, нийт 3 ай савын 10 өвийн төрөлд 9-өөс 60 насны өвлөн уламжлагчид, уран бүтээлчид оролцоно.

Оролцож буй өвлөн уламжлагчид:

  1. А.Пунсалдулам – 58 настай, эмэгтэй. Түргэн хэллэгийг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  2. Г.Бүүвэйбаатар – 59 настай, эрэгтэй. Икел хөгжим тоглох урлагийг сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 35 шавьтай.
  3. Б.Дуламсүрэн – 34 настай, эмэгтэй. Хотон бий биелгээг 28 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч.
  4. О.Оюумаа – 9 настай, эмэгтэй. Хотон бий биелгээг 3 жил сурталчлан таниулж буй 5 дахь үеийн өвлөн уламжлагч.
  5. Л.Чүлтэмсамбуу – 10 настай, эрэгтэй. Хотон бий биелгээг 5 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  6. Н.Цэрэнпил – 38 настай, эрэгтэй. Лимбэ хөгжмийг  битүү амьсгаагаар тоглох урлагийг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  7. С.Номин – 38 настай, эмэгтэй. Захчин бий биелгээг 20 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  8. С.Нандинцэцэг – 33 настай, эмэгтэй. Уртын дууг 10 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  9. Б.Шаравжамц – 38 настай, эрэгтэй. Уртын дууг 15 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  10. Б.Эгшиглэн – 14 настай, эмэгтэй. Уран нугаралтыг 9 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  11. П.Зулцэцэг – 14 настай, эмэгтэй. Уран нугаралтыг 9 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  12. Г.Амингоо – 13 настай, эмэгтэй. Уран нугаралтыг 8 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  13. Ө.Отгонбаатар – 36 настай, эрэгтэй. Уламжлалт арьс ширэн эдлэлийн урлалыг 12 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  14. Н.Баярмаа – 36 настай, эмэгтэй. Уламжлалт гар урлалыг 13 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  15. С.Батаа – 60 настай, эрэгтэй. Уламжлалт гар урлалыг 40 жил сурталчлан таниулж буй 5 дахь үеийн өвлөн уламжлагч, 1 шавьтай.
  16. Ч.Нараншэрэл – 60 настай, эмэгтэй. Монгол наадгайг 40 жил сурталчлан таниулж буй 5 дахь үеийн өвлөн уламжлагч, 62 шавьтай.

Орхон аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Гүзээний Бүүвэйбаатар

      Гүзээн овогтой Бүүвэйбаатар нь 1964 онд Увс аймгийн Тариалан сумын нутаг Гурван тээл хэмээх газар төрсөн. Түүний аав Гүзээн нь морин хуур хөгжим тоглох урлагийг, ээж Мижид нь Икэл хөгжим тоглох урлагийг сайн эзэмшсэн хүмүүс байсан бөгөөд тэрээр өөрийн соёлын биет бус өвийг 6 настайгаасаа аав, ээжээсээ өвлөн авсан 3 дахь үеийн өвлөн уламжлагч юм. Г.Бүүвэйбаатар нь ардын язгуур урлагийн Морин хуур хөгжим тоглох урлаг, Икэл хөгжим тоглох урлаг, Хотон бий биелгээ зэрэг соёлын биет бус өвүүдийг хавсран өвлөн уламжилж одоог хүртэл нийт 35 хүнд зааж сурган түгээн дэлгэрүүлж яваа ахмад өвлөн уламжлагч юм.

      Монгол улсаа төлөөлөн Франц улсын Парис, АНУ-ын Лос Анжелес зэрэг хотуудаар  ардын язгуур урлагаа сурталчилсан тоглолтод оролцож байсан.

       Монгол улсын Засгийн газар, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 475 дугаар тушаалаар Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д багтаж Монгол улсын  шилдэг 102 өвлөн уламжлагчийн нэг болсон юм. Авсан шагналуудаас дурьдвал:

  • “Ардын язгуур урлагийн их наадам 2003” Морин хуурын төрөлд тэргүүн байр
  • “Ардын язгуур урлагийн их наадам 2005” Морин хуурын төрөлд тэргүүн байр
  • “Хотон түмний дуулал 2006” урлагийн наадамд тэргүүн байр
  • 2006 онд Франц улсын Парис хотноо зохиогдсон язгуур урлагийн тоглолтод морин хуурын төрлөөр оролцсон
  • 2007 онд Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо зохиогдсон язгуур урлагийн тоглолтод морин хуурын төрлөөр оролцсон
  •  “Нүүдэлчин Монгол-2018” ардын урлагийн их наадамд тэргүүн байр Ардын авьяастан цол тэмдэг
  • 2019 онд Монгол улсын засгийн газрын 475 дугаар тогтоолоор “Монгол улсын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад” орсон
  • “Икэл хуурчдын баруун бүсийн их наадам 2022” Тэргүүн байр
  • “Нүүдэлчин Монгол 2022” соёлын фестивальд амжилттай оролцсон байна.

Одоогоор Орхон аймгийн Жаргалант суманд мал маллан амьдарч байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу