МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД СЭЛЭНГЭ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД СЭЛЭНГЭ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Сэлэнгэ аймгийн 1 тосгон, 10 сумын 40 өвлөн уламжлагч оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгаас 5 уран бүтээлч, өвлөн уламжлагч 35 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 2, Ардын Язгуур урлагийн ай савд 17, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт арга ухаан ай савд 1, Мал маллах арга ухаан ай савд 1, Уламжлалт гар урлал ай савд 14 хүн, нийт 7 ай савын 18 өвийн төрөлд 16-аас 85 насны өвлөн уламжлагчид оролцоно.                 

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Б.Энхбаяр – 51 настай, эрэгтэй. Монгол  уламжлалт  арьс, ширэн  эдлэл урлалыг 43 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 360 шавьтай.
  2. Д.Хишигсүрэн – 57 настай, эмэгтэй. Ерөөл, магтаалыг 50 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 9 шавьтай.
  3. Ж.Гэрэлмаа – 42 настай, эмэгтэй. Үндэсний бичгийг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 1120 шавьтай.
  4. Ж.Эрдэнэбат – 55 настай, эрэгтэй. Морин хуурыг 40 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 36 шавьтай.
  5. Г.Амартүвшин – 39 настай, эрэгтэй. Морин хуурыг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  6. А.Энхболд – 42 настай, эрэгтэй. Морин хуурыг 26 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  7. С.Дулам – 55 настай, эмэгтэй. Уртын дууг 50 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 130 шавьтай.
  8. З.Одонтунгалаг – 38 настай, эмэгтэй. Ёочин тоглох урлагийг 20 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  9. Г.Мөнхбүрэн – 48 настай, эрэгтэй. Морин хуур, Захчин  бий биелгээг 22 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 82 шавьтай.
  10. Д.Ононцэцэг – 35 настай, эмэгтэй. Захчин  бий  биелгээг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 56 шавьтай.
  11. Х.Хүрэлбаатар – 40 настай, эрэгтэй. Дөрвөд, Урианхай, Торгууд бий биелгээг 34 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 256 шавьтай.
  12. Б.Ариунзаяа – 42 настай, эмэгтэй. Ардын богино дуу, хөтлөгч, морин хуурыг 25 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 124 шавьтай.
  13. С.Оюун – 66 настай, эмэгтэй. Буриад ардын дууг 60 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, шавьтай.
  14. Д.Марал-Эрдэнэ – 20 настай, эмэгтэй. Морин хуур тоглох урлагийг 8 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  15. Б.Баттулга – 29 настай, эрэгтэй. Морин хуур, хөөмий, магтаалыг 22 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 256 шавьтай.
  16. Г.Бямбасүрэн – 45 настай, эмэгтэй. Уртын дуу, ятга тоглох урлагийг 36 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 380 шавьтай.
  17. Д.Лхамгарьд – 56 настай, эрэгтэй. Хуучир хөгжим тоглох урлагийг 38 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 670 шавьтай.
  18. Н.Нарангэрэл – 60 настай, эмэгтэй. Морин хуур тоглох урлагийг 54 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 1200 шавьтай.
  19. Г.Нандинчимэг – 19 настай, эмэгтэй. Монгол ардын дууг 2 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  20. Д.Дэлгэрцэцэг – 66 настай, эмэгтэй. Бий биелгээ,  зан үйл үзүүлэх тоглолтыг 60 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 2003 шавьтай.
  21. Д.Нямдагва – 85 настай, эрэгтэй. Хорол, шагайн наадгай, оньсон тоглоомыг 80 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  22. Б.Энхтөгөлдөр – 16 настай, эрэгтэй. Үндэсний нум сум урлалыг 10 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  23. К.Амангелд – 60 настай, эрэгтэй. Бүргэд сургах чадварыг 4 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  24. Ж.Сүхбаатар – 80 настай, эмэгтэй. Нум сум харвах чадварыг 73 жил сурталчлан таниулж буй 6 дахь үеийн өвлөн уламжлагч, 2500 шавьтай.
  25. Г.Энхсайхан – 48 настай, эрэгтэй. Хонин сүрэг маллах арга ухааныг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  26. Д.Төртүвшин – 60 настай, эрэгтэй. Уран хайчилбарыг 40 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 1600 шавьтай.
  27. Г.Ганцогт – 32 настай, эрэгтэй. Монгол уран дарханыг 20 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  28. З.Батмөнх – 46 настай, эмэгтэй. Монгол  уламжлалт  арьс, ширэн  эдлэл урлалыг 40 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  29. П.Гантуяа – 55 настай, эмэгтэй. Эсгийн урлал, Монгол зургийг 42 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 1890 шавьтай.
  30. С.Туяацэцэг – 48 настай, эмэгтэй. Гар урлал, цагаан идээ бэлтгэх уламжлалт арга ухааныг 35 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 12  шавьтай.
  31. С.Буяндалай – 60 настай, эрэгтэй. Модон урлалыг 52 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 62 шавьтай.
  32. Д.Нандин-Эрдэнэ – 16 настай, эмэгтэй. Уран бичлэг, Монгол зургийг 5 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  33. Б.Дашдаваа – 53 настай, эрэгтэй. Эсгийн урлал, Монгол зургийг 32 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  34. С.Баттуяа – 34 настай, эмэгтэй. Шүр, сувд  урлал, наамалыг 8 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 24 шавьтай.
  35. И.Үүрийнцолмон – 30 настай, эмэгтэй. Давсан урлалыг 3 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 4 шавьтай.
  36. У.Хишигбаяр – 52 настай, эмэгтэй. Уран оёдлыг 32 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  37. С.Ариунаа – 54 настай, эмэгтэй. Уран оёдлыг 35 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 59 шавьтай.
  38. Б.Батчулуун – 38 настай, эмэгтэй. Зодог, шуудаг, залаа урлалыг 8 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  39. Г.Хадхүү – 33 настай, эрэгтэй. Монгол дархан, ган сийлбэрийг 15 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  40. К.Түмэнжаргал – 53 настай, эмэгтэй. Үндэсний хоолыг 38 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.

Сэлэнгэ аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Базарын Энхбаяр

           Б.Энхбаяр нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд суурьшин амьдардаг.  Тус сумандаа Монгол уламжлалт арьс, ширэн эдлэл урлалыг сурталчлан таниулж одоогоор 360 орчим шавьтай болжээ. Өвөг эцэг болон өөрийн эцэг Базар нь арьс, шир, сураар мал аж ахуйн уналга ачлаганд хэрэглэгдэх эд эдлэл хийдэг гарын уртай хүн байсан. Анх 8 настайгаасаа суралцаж эхлэн гурав дахь үеийн өвлөн уламжлагч болсноор өдийг хүртэл тасралтгүй шавь нартаа багшилсаар байгаа юм. Авч байсан гавьяа шагналуудаас дурьдвал:

  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Жуух бичиг” 2016 онд,
  • “ Тэргүүний Ардын авьяастан” хүндэт тэмдэгээр 2017 онд,
  • “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдэг 2017 онд,
  • Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан  2018 онд /“Нүүдэлчин” Монгол наадмаар/ тус тус шагнагдаж байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу