МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ХӨВСГӨЛ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ХӨВСГӨЛ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

         “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Хөвсгөл аймгийн 10 сумын 41 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт драмын театраас 14 уран бүтээлч, өвлөн уламжлагч 20 хүн, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах 7 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 2, Ардын язгуур урлагийн ай савд 21, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 3, Уламжлалт арга ухаан ай савд 1, Мал маллах арга ухаан ай савд 2, Уламжлалт баяр наадам, зан үйл, тоглоом наадгай, уриа дуудлага ай савд 2, Уламжлалт гар урлал ай савд 4 өвлөн уламжлагч оролцох бөгөөд  насны хувьд 14-өөс 78 настай өвлөн уламжлагчид байна.

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Ц.Болд – 51 настай, эрэгтэй. Бөөгийн зан үйлийг 26 жил сурталчилан таниулж буй 9 дахь үеийн өвлөн уламжлагч, 13 шавьтай.
  2. П.Жигжид – 70 настай, эрэгтэй. Дархад дууг 25 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  3. М.Чинзориг – 55 настай, эрэгтэй. Судас барих, эм тан хийх аргыг 40 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  4. Л.Бадамдорж – 68 настай, эрэгтэй. Монгол уран зургийг 45 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 14 шавьтай.
  5. Н.Баасанжав – 71 настай, эрэгтэй. Дархад дууг 43 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  6. Ч.Дугарсүрэн – 78 настай, эрэгтэй. Үлгэр домгийг 50 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  7. Д.Оюунчимэг – 57 настай, эмэгтэй. Дархад дууг 42 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  8. Ч.Бундхорол – 14 настай, эмэгтэй. Дархад, Уйгур дууг 8 жил сурталчлан таниулж буй 4 дахь үеийн өвлөн суралцагч.
  9. Г.Мөнхзаяа – 27 настай, эмэгтэй. Уйгур дууг 15 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 30 шавьтай.
  10. Л.Алтанхуяг – 37 настай, эрэгтэй. Нутгийн ардын дууг 25 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  11. Ж.Лхагвасүрэн – 35 настай, эмэгтэй. Нутгийн ардын дууг 26 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 8 шавьтай.
  12. Х.Рагчаа – 56 настай, эрэгтэй. Хэл хуурыг 3 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн суралцагч.
  13. Д.Чинбат – 59 настай, эрэгтэй. Ангийн уриа дуудлагыг 46 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  14. Б.Түмэнжаргал – 51 настай, эмэгтэй. Бөөгийн зан үйлийг 15 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  15. Ц.Шүхэрт – 47 настай, эрэгтэй. Дархад дуу ангийн уриа дуудлагыг 30 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  16. З.Өөдөс – 28 настай, эмэгтэй. Цаа маллагааг 20 жил сурталчлан таниулж буй 7 дахь үеийн өвлөн уламжлагч.
  17. Г.Буяннэмэх – 27 настай, эрэгтэй. Цаа маллагааг 5 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  18. Х.Болд – 66 настай, эрэгтэй. Гар урлалыг 53 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  19. Б.Эрдэнэчимэг – 58 настай, эмэгтэй. Гар урлалыг 40 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  20. А.Давхарбаяр – 30 настай, эмэгтэй. Гар урлалыг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.

Хөвсгөл аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Лхавааны Бадамдорж

         Л.Бадамдорж  нь 1955 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн. 1972 онд Төв аймгийн Баянчандмань суманд Хөдөө аж ахуйн ТМС-д сурч “Тракторын жолооч” мэргэжил эзэмшсэн. 1973-1976 онд цэргийн алба хааж байх хугацаандаа дүрслэх урлагийн 6 сарын сургалтад сууж, өөрийн сонирхлоор “Монгол уран зураг” зурж, үүнээс хойш тасралтгүй 51 жил уран зураг, гар урлалын чиглэлээр 1700 гаруй том жижиг бүтээл туурвижээ. Монгол уран зураг зурах арга барилаа хойч үедээ өвлүүлэх чиглэлээр  14 шавь бэлтгэн зураг зурах сонирхолтой болгосон.

Бие даасан үзэсгэлэнгээ 1986 онд Хөвсгөл аймагтаа гаргасан. 2016 онд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод  2 дахь удаагийн үзэсгэлэнгээ гаргасан. 1975 онд Зөвлөлтийн армийн “Улаан-Од” сонины шагнал хүртэж, нийт  16 цэцэрлэг, 8 сургууль, 3 соёлын төвийн өрөө тасалгаа, 7 номын сан, орон нутаг судлах танхимын дотоод заслыг зурж будан тохижуулсан байна. Л.Бадамдорж нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын соёлын төвд Орон нутаг судлах танхимын ажилтнаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарч одоо чөлөөт уран бүтээлчийн ажил хийж байна. Соёлын төвд ажиллаж байх хугацаандаа өөрийн хөрөнгөөр 2 удаа нүүдлийн музей байгуулан ажиллаж байсан арвин туршлагатай ахмад соёлын ажилтан юм.

Гавьяа шагнал:         

  • 1980-1985 оны “Гавшгайч” 
  • “Хөвсгөлийн бахархал”  медаль  2011 он
  • Хөвсгөл аймгийн “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын хүндэт тэмдэг
  • “Соёлын тэргүүний ажилтан”    2016 он
  • “Нүүдэлчин Монгол-2018”  наадмын тусгай байрын шагналт
  • Хөвсгөл аймгийн өвийн ажилтнуудын  дөрвөн удаагийн аварга
  • Алтан гадас 2020 он

Хийж бүтээсэн томоохон ажлууд:

  • Бүрэнтогтох сумын “Чингүнжавын алдрын танхи”м
  • Бүрэнтогтох сумын Хүүхдийн цэцэрлэгийн ханын чимэглэл зургууд
  • Бүрэнтогтох сумын  номын сангийн тохижуулалт
  • Рашаант сумын Музейн дэглэлт номын сангийн тохижуулалт
  • Рашаант сумын соёлын төвийн дотоод тохижуулалт
  • Шинэ -Идэр сумын хүүхдийн цэцэрлэгийн ханын чимэглэл зургууд
  • Шинэ-Идэр сумын соёлын төвийн номын сан,
  • Шинэ-Идэр сумын соёлын төвийн музейн дэглэлт
  • Чандмань-Өндөр сумын соёлын төвийн үзвэрийн заалны зураг,
  • Чандмань-Өндөр номын сангийн тохижуулалт
  • Хатгал тосгоны соёлын төвийн тохижилтын ханын чимэглэл зургууд ,
  • Хатгал тосгоны номын сангийн тохижуулалт 
  • Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн өв соёлын танхим
  • Хатгал тосгоны “Улсын тусгай хамгаалалтын мэдээллийн төв” ийн тохижуулалт
  • Түнэл, сумын ЕБС-ийн дотуур байрны ханын чимэглэл зургууд
  • Улаан-Уул сумын ЕБС-ийн  хүүхдийн тоглоомын талбайн тохижилт
  • Улаан-Уул сумын арван гурван овооны сэргээн засварлалт
  • Улаан-Уул сумын Соёлын төвийн музейг үүсгэн байгуулсан
  • Улаан-Уул соёлын төвийн номын сан, үзэгчдийн заалны тохижилт, ханын чимэглэл зургууд
  • Улаан-Уул сумын “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г барьж дэглэсэн.
  • Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн хашааны чимэглэл
  • Улаан-Уул сумын ЕБС-д  Монгол өв соёлыг харуулсан иж бүрэн тоглоом хийжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу