МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ГОВЬСҮМБЭР АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ГОВЬСҮМБЭР АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймгийн 3 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу дуу бүжгийн Боржигин чуулгаас 18 уран бүтээлч, өвлөн уламжлагч 20 хүн, зохион байгуулагч 2 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 1, Ардын язгуур урлагийн ай савд 30, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт арга ухаан ай савд 2, Мал маллах арга ухаан ай савд 1, Уламжлалт гар урлал ай савд 3 хүн, нийт 6 ай савын 16 өвийн төрөлд 10-аас 72 насны өвлөн уламжлагчид оролцоно.                 

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Д.Сэлэнгэ – 36 настай, эрэгтэй. Цол дуудлага, ерөөлийг 12 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  2. Ш.Баярмаа – 47 настай, эмэгтэй. Цохилуур хөгжим тоглох урлагийг 29 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  3. Д.Төмөрсүх – 72 настай, эмэгтэй. Халх уртын дууг 56 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 540 шавьтай.
  4. С.Доржсүрэн – 32 настай, эрэгтэй. Халх богино дууг 4 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  5. О.Бадамцэцэг – 35 настай, эмэгтэй. Халх богино дууг 8 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 20 шавьтай.
  6. Ш.Ганзориг – 59 настай, эрэгтэй. Лимбэ хөгжим тоглох урлагийг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 20 шавьтай.
  7. Ж.Цэндмаа – 54 настай, эмэгтэй. Шанз хөгжим тоглох урлагийг 20 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  8. М.Сандагсүрэн – 34 настай, эрэгтэй. Морин хуур тоглох урлагийг 5 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  9. О.Цэрэнжаргал – 41 настай, эрэгтэй. Халх бүжгийг 25 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 50 шавьтай.
  10. Э.Дашжаргал – 23 настай, эмэгтэй. Халх уртын дууг 4 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  11. Э.Энхбилгүүн – 18 настай, эрэгтэй. Морин хуур тоглох урлагийг 3 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  12. Б.Энхжаргал – 39 настай, эмэгтэй. Халх уртын дууг 10 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 15 шавьтай.
  13. Б.Ууганзаяа – 10 настай, эмэгтэй. Ерөөл магтаалыг 3 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  14. З.Содномжамц – 34 настай, эрэгтэй. Лимбэ хөгжим тоглох урлагийг 9 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  15. Г.Ариунаа – 33 настай, эмэгтэй. Халх бүжгийг 7 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 20 шавьтай.
  16. Г.Бумцэрэн – 71 настай, эрэгтэй. Уул овоо тахих Монгол зан үйлийг 32 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 14 шавьтай.
  17. Ш.Эрдэнэсувд – 46 настай, эмэгтэй. Цагаан идээ боловсруулах уламжлалт аргыг 28 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  18. С.Ягаанцэцэг – 57 настай, эмэгтэй. Цагаан идээ боловсруулах уламжлалт аргыг 38 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  19. Ш.Алтангэрэл – 52 настай, эрэгтэй. Хонин сүрэг маллах арга ухааныг 34 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  20. П.Баярхүү – 51 настай, эрэгтэй. Зүмбэрлэх урлалыг 13 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.

Говьсүмбэр аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Данзандагвын Төмөрсүх

         Д.Төмөрсүх нь 1951 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. 1965 оноос өөрийн нагац Б. Дандар, өөрийн ээж Б.Долгор нараас “Боржигин” уртын дууны төрлөөр дагнан суралцсан. Боржигин уртын дуу дулахаас гадна Монгол хувцас урлах, малын уриа дуудлага, зүү ороох, зээгт наамал зэрэг өвийг өвлөн эзэмшсэн. 1968, 1971 онуудад уртын ба богино дууны улсын уралдаанд амжилттай оролцож байсан. 1992 онд “Боржигин” уртын дууны уралдаанд оролцож тэргүүн байр, 2022 онд “Нүүдэлчин Монгол” наадамд амжилттай оролцож байсан. 2017 оноос Говьсүмбэр аймгийн сургуулийн өмнөх боловсролын болон Ерөнхий боловсролын сургуулийн 640 гаруй сурагчдад “Боржигин” уртын дуу, Боржигин ум марзай заан сургаж, Боржигин уртын дууг өвлүүлэн уламжлуулж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу