МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ӨМНӨГОВЬ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ӨМНӨГОВЬ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Өмнөговь аймгийн 15 сумын 40 уран бүтээлч, ардын авьяастнууд оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт жүжгийн театраас 19 уран бүтээлч, өвлөн уламжлагч 19 ардын авьяастан  байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 2, Ардын язгуур урлагийн ай савд 25, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савд 2, Мал маллах арга ухаан ай савд 1,  Уламжлалт арга ухаан ай савд 1, Уламжлалт гар урлал ай савд 6 хүн, нийт 6 ай савын 18 өвийн төрөлд 16-аас 74 насны өвлөн уламжлагчид оролцоно.

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Ө.Батжаргал – 74 настай, эрэгтэй. Лимбэний битүү амьсгааг сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 1100 орчим шавьтай.
  2. С.Мөнхжаргал – 64 настай, эрэгтэй. Ардын язгуур урлагийг сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 216 шавьтай.
  3. Ж.Дагвасамба – 72 настай, эрэгтэй. Байгаль шинжих мэдлэгийг сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  4. Т.Тогосмаа – 44 настай, эмэгтэй. Монгол ардын уртын дууг сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 15 шавьтай.
  5. Ц.Отгон-Эрдэнэ – 16 настай, эмэгтэй. Монгол ардын уртын дууг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  6. Б.Базарсад – 17 настай, эрэгтэй. Монгол бүжгийг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  7. А.Чойдон – 17 настай, эрэгтэй. Монгол бүжгийг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  8. Мөнх-Эрдэнэ – 17 настай, эрэгтэй. Монгол бүжгийг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  9. Сайнзаяа – 22 настай, эрэгтэй. Морин хуурыг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  10. Б.Ариунтуяа – 37 настай, эмэгтэй. Угийн бичиг хөтлөх уламжлалыг сурталчлан таниулж буй 6 дахь үеийн өвлөн уламжлагч.
  11. Б.Аюуш – 63 настай, эмэгтэй. Ингэнд ботго авахуулах зан үйлийг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  12. М.Болор-Эрдэнэ – 30 настай, эрэгтэй. Шагайн харвааг сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  13. Б.Дэлгэрмөрөн – 33 настай, эмэгтэй. Уран хатгамалыг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  14. О.Хүүбаатар – 36 настай, эрэгтэй. Чулуун сийлбэрийг сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 1 шавьтай.
  15. Б.Нарантуяа – 50 настай, эмэгтэй. Уран хатгамалыг сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 12 шавьтай.
  16. Б.Жаргал – 39 настай, эмэгтэй. Уран хатгамалыг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  17. Ц.Нэргүй – 39 настай, эмэгтэй. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  18. Т.Үүрийнтуяа – 40 настай, эмэгтэй. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.
  19. Э.Түмэндэмбэрэл – 32 настай, эрэгтэй. Ерөөл магтаалыг сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч.

Өмнөговь аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Сугирын Мөнхжаргал

Сугирын Мөнхжаргал нь 1959 оны 12 сарын 7 нд Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Бэлэн цэцлэх ерөөлийг бие даан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Оргой, Ардын ерөөлч Н.Үржинханд нарын уншиж буй арга барилаас суралцсан. 1969 оноос цээжилсэн ерөөл уншиж байгаад 1990 оноос бэлэн цэцэлж ерөөж эхлэн өдгөө тасралтгүй 54 жил ерөөжээ. Мөн морь бөхийн цолыг сонирхлоороо суралцсан. Морины цолыг нас насаар дуудах арга барилыг шавь нартаа зааж сургаж байна.

Түүний онцлох бүтээлээс дурьдвал “Монгол зуун найман эрх” ерөөлийн ном, уламжлалт зан үйлийн зайлшгүй сурах зургаан ерөөлийн CD болон урын санд нь 204 ерөөл байна.

Улаанбаатар, Өмнөговь, Дорнод, Төв, Орхон, Архангай, Баянхонгор зэрэг аймгуудад ерөөл болон морь бөхийн цол дуудахад сургасан шавь нийт 216, үүнээс улсын цолтой морь цоллооч 2, аймгийн цолтой засуул 4, аймгийн цолтой морь цоллооч 3 төрсөн.

С.Мөнхжаргалын оролцож байсан тэмцээн уралдаанаас томоохон уралдаан наадмыг гаргасан амжилттай нь дурьдвал:

– 1986, 1991, 1996, 2001, 2011, 2016 онуудад болсон Бүх ард түмний язгуур урлагийн их наадам 6 удаа оролцож 6 тэргүүн байр,

-Ерөөлч магтаалчдын улсын уралдаанд 1996, 1998, 2000, 2003, 2008, 2011, 2014, 2016, 2019, 2022 онуудад 10 удаа оролцож 9 тэргүүн 1 дэд байр,

– Улсын морь цоллогчдын уралдаанд тэргүүн байр,

-2018, 2022 онуудын Нүүдэлчин Монгол наадамд аймгаараа тэргүүн байр, тусгай байр,

-2019 Азийн урлагийн их наадамд багаараа тэргүүн байр,

-1989 онд Монгол туургатны Олон улсын билэг зүйчдийн наадамд дэд байр зэрэг амжитууд гаргасан. Одоо Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт ажиллаж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу