МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

         “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Говь-Алтай аймгийн 13 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Ардын дуу бүжгийн Алтай чуулгаас 22 уран бүтээлч, өвлөн уламжлагч 18 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 10, Ардын Язгуур урлагийн ай савд 25, Уламжлалт арга ухаан ай савд 1, Уламжлалт гар урлал ай савд 4 хүн, нийт 4 ай савын 12 өвийн төрөлд 19-өөс 76 насны өвлөн уламжлагчид оролцоно.

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Д.Атарбаян – 53 настай, эрэгтэй. Ерөөл, магтаал, тууль, хөгжмийн урлагийг 31 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 38 шавьтай.
  2. Д.Баянмөнх – 43 настай, эрэгтэй. Монгол хөөмийн уламжлалт урлагийг 23 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 20 шавьтай.
  3. Н.Батцоож – 35 настай, эрэгтэй. Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 18 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  4. Я.Эрдэнэбилэг – 44 настай, эрэгтэй. Цол дуудлагыг 21 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  5. Т.Мөнхдалай – 32 настай, эрэгтэй. Халх уртын дууг 15 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 12 шавьтай.
  6. Б.Мөнхсүлд – 35 настай, эрэгтэй. Халх бүжгийг 17 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 35 шавьтай.
  7. З.Тэрбиш – 76 настай, эмэгтэй. Халх уртын дууг 53 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 45 шавьтай.
  8. Ш.Түнжин – 70 настай, эмэгтэй. Сульхарын гурил боловсруулах аргыг 50 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 7 шавьтай.
  9. Ц.Батдэлгэр – 37 настай, эрэгтэй. Модон сийлбэрийн урлалыг 9 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  10. Т.Эрдэнэбат – 37 настай, эрэгтэй. Арьс, шир боловсруулах уламжлалт аргыг 7 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  11. Э.Сумьяабазар – 22 настай, эрэгтэй. Халх богино дууг 5 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч.
  12. Г.Амаржаргал – 52 настай, эмэгтэй. Ташилдах урлагийг 26 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 35 шавьтай.
  13. С.Бямбаа – 43 настай, эрэгтэй. Ерөөх урлагийг 18 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 7 шавьтай.
  14. Н.Амарбаатар – 32 настай, эрэгтэй. Халх богино дууг 12 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  15. М.Эрдэнэбат – 25 настай, эрэгтэй. Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 6 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  16. Л.Долзодмаа – 25 настай, эмэгтэй. Халх богино дууг 8 жил сурталчлан таниулж буй 4 дэхь үеийн өвлөн уламжлагч.
  17. Б.Дугар – 33 настай, эрэгтэй. Халх уртын дууг 10 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  18. Ц.Нямцэвээн – 30 настай, эмэгтэй. Цагаан идээ бэлтгэх уламжлалт аргыг 11 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.

Говь-Алтай аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Доржсүрэнгийн Атарбаян

           Доржсүрэнгийн Атарбаян нь 1970 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 2000 онд “Монгол Улсын Тэргүүний Уран сайханч” цол тэмдэг хүртсэн, их говийн тэмээний баярт дууны төрөл, ерөөл магтаалын төрөлд удаа дараа тэргүүн дэд гутгаар байр эзэлж байсан. 2005 оны Улсын баяр наадмын “Шилдэг морь цоллооч”-оор шалгарч байсан. “Цэнхэр Алтайн уянга” урлагийн наадамд удаа дараа ардын дуу, уртын дуу, зохиолын дуу төрлөөр оролцож , тэргүүн байр, дэд байр, гутгаар болон шагналт байруудад шалгарч байсан. 2008 оны Өвөрхангай аймгийн Морины шүтээн дээр зохион байгуулагдсан Морь цоллоочдын улсын уралдааны тэргүүн байр, 2010 онд “Монгол Улсын морь цоллооч” цол хүртсэн. 2011 оны Ардын урлагийн наадмын “Алтан Од” медалийг “Аргамаг хурдан хүлгүүдийн аялгуут магтаал” бүтээлээрээ хүртэж байсан. Мөн Улс хувьсгалын 90 жилийн ойн медаль хүртсэн. 2013 онд Говь-Алтай аймгийн Алдарт Уяач цол, МУСТА цол тэмдгээр шагнагдсан. 2015 онд Монгол Улсын Адуучдын Холбооны “Монгол Улсын аварга Адуучин” цол хүртсэн. 2023 онд Говь-Алтай аймгийн “Засаг Даргын жуух бичиг”-ээр, Аймгийн Соёл, урлагийн газар “Алтайн соён гэгээрүүлэгч” цол тэмдгээр шагнасан. 2016 оноос сумын Соёлын төвд ажиллаж, ардын аман зохиолын дугуйлан хичээллүүлж, Морь бөхийн цол, ардын дуу, бэсрэг уртын дууг хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд зааж байгаа. Мөн цахимаар зэргэлдээ аймаг сумдын залуус, хүүхэд, багачуудад морины цол зааж сургасан. 1992 оноос хойш 31 жил найр хуримын ахлаач хийж, 1996 оноос өнөөдрийг хүртэл 27 жил баг, сум, аймаг, улсын баяр наадамд нас насны морьдыг цоллосон байна. Морь уях, унаж эдлэх соёлыг биеэрээ үлгэрлэж яваа, дуу хуур шүлэг найраг сонирхдог бөгөөд өөрийн зохиосон 100 гаран шүлэгтэй, нутаг орныхоо болон нутгийн хурдан хүлэг морьдоо магтан дуулсан 10 гаран дууны уран бүтээл бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу