МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД СҮХБААТАР АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД СҮХБААТАР АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Сүхбаатар аймгийн 11 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу “Жаахан шарга” театраас 15 уран бүтээлч, өвлөн уламжлагч 11, Ардын авъяастан-12, Албан хаагч-2 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 6, Ардын язгуур урлагийн ай савд 17, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савд 6, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 2, Уламжлалт арга ухаан ай савд 4, Уламжлалт гар урлал ай савд 5 зэрэг 6 ай савын 20 өв төрлийн 8-аас 68 насны өвлөн уламжлагчид оролцоно.   

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Х.Хатантөмөр – 27 настай, эрэгтэй. Исгэрэх урлагийг 5 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  2. А.Оюунгэрэл – 68 настай, эмэгтэй. Үзэмчин ардын дууг 53 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  3. Б.Долгормаа – 47 настай, эмэгтэй. Ерөөл магтаалыг 20 гаруй жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 гаруй шавьтай.
  4. М.Батцэцэг – 41 настай, эмэгтэй. Дарьганга уртын дууг 5 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  5. Ө.Миеэгомбо – 31 настай, эрэгтэй. Дарьганга уртын дууг 10 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  6. Ү.Идэрболд – 53 настай, эрэгтэй. Уламжлалт тоглоом наадгайг 40 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 100 гаруй шавьтай.
  7. Ч.Ганхүү – 31 настай, эрэгтэй. Уламжлалт баяр наадам, зан үйлийг 6 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч.
  8. М.Алтаннавч – 45 настай, эмэгтэй. Халх хувцасны урлалыг 22 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  9. Г.Цээсүрэн – 64 настай, эмэгтэй. Зээгт наамал урлалыг 42 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 240 гаруй шавьтай.
  10. Б.Энхмаа – 42 настай, эмэгтэй. Монгол уран зураг урлалыг 25 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 300 гаруй шавьтай.
  11. Ч.Дэнсмаа – 44 настай, эмэгтэй. Ширмэл ширдэг урлалыг 15 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч.

Сүхбаатар аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Борхүүгийн Энхмаа

         Б.Энхмаа нь 1981 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. Өөрийн аав ээжийн 3 дахь үеийн өвлөн уламжлагч. Монгол уран зураг зурах өвийг өвлөн аваад 20 гаруй жил болж байна. Одоогоор нийт 300 гаруй шавь сургаад байна. 2007 оноос 2020 он хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Соёлын төвд ажиллаж байх хугацаандаа Орон нутаг судлах музейг анхлан үүсгэн байгуулж 170 үзмэртэй болгож баяжуулсан байна. 2020 оноос одоог хүртэл Ерөнхий боловсролын дунд сургуулийн Дүрслэх урлаг технологийн багшаар ажиллаж байна.

Оролцсон үзэсгэлэн

2007 он “ХАВАР” үзэсгэлэн

2007 он   Монголын эмэгтэйчүүдийн үзэсгэлэн

2008 он “Дарьганга өнгө” Бие даасан үзэсгэлэн

2009 он “Сэтгэлийн өнгө” Бие даасан үзэсгэлэн

2011 он  “Өрнөдийн соёлын фестиваль” болон “Ардын урлагийн их наадам”-д  “Жаахан шаргын домог”, “Торой бандийн домог”, “Дарьгангын өнгө” бүтээлүүдээр

2016 он ГАНГА НУУРЫН ЧУУЛГАН уран бүтээлийн үзэсгэлэн

2017 он \БНХАУ-ийн Авга хошуу\  хамтарсан үзэсгэлэн

2018 он СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ уран бүтээлийн үзэсгэлэн

2018 он АЛТАН ОВОО ИХ ТАХИЛГА “Гэр музей, Уран бүтээлийн үзэсгэлэн”

2018 IMT аялал жуулчлалын үзэсгэлэн, “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2018”-д уран бүтээлийн үзэсгэлэн

2019 он Монгол Солонгосын Зураачдын хамтарсан үзэсгэлэн

2019 он БНХАУ-ийн Улиастай хотод \Цасны баяр\ хамтарсан үзэсгэлэн

2019 он “ДОМОГ АМИЛСАН ДАРЬГАНГА”  Бие даасан үзэсгэлэн

2019 он “АГТАНА ХҮРЭЭТ” Бие даасан үзэсгэлэн

2022 он  СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ уран бүтээлийн үзэсгэлэн

Шагнал урамшуулал              

2009 он “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” медаль

2011 он “Ардын урлагийн их наадам” ТЭРГҮҮН БАЙР

2011 он “Ардын урлагийн их наадам” ТЭРГҮҮН БАЙР

2016 он  Аймгийн засаг даргын “ХҮНДЭТ ЖУУХ”

2016 он “ГАНГА НУУРЫН ЧУУЛГАН” ТЭРГҮҮН БАЙР

2017 он “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”

2018 он “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ” ХҮНДЭТ ТЭМДЭГ

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу