МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ХЭНТИЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ХЭНТИЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Хэнтий аймгийн 13 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Ардын дуу, бүжгийн Хан Хэнтий чуулгаас 17 уран бүтээлч, өвлөн уламжлагч 22 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 3, Ардын Язгуур урлагийн ай савд 7, Уламжлалт арга ухааны ай савд 4, Уламжлалт гар урлалын ай савд 8 хүн, нийт 4 ай савын 17 өвийн төрөлд 18-аас 80 насны өвлөн уламжлагчид зорин ирсэн.

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Э.Түвшинжаргал – 32 настай, эрэгтэй. Бөө мөргөлийн холбоотой аман илэрхийллийг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  2. Д.Баатарцогт – 54 настай, эрэгтэй. Цол дуудлагыг 35 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  3. П.Бямбадагва – 39 настай, эрэгтэй. Магтаалыг 30 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  4. Ц.Цогбат – 56 настай, эрэгтэй. Лимбэ хөгжмийг битүү амьсгаагаар тоглох урлагийг 45 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  5. Д.Нацаг – 80 настай, эмэгтэй. Халх уртын дууг 70 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 15 шавьтай.
  6. Д.Мягмар – 33 настай, эрэгтэй. Халх уртын дууг 18 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  7. Г.Болд – 26 настай, эрэгтэй. Халх уртын дууг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  8. М.Халиун – 18 настай, эмэгтэй. Халх уртын дууг 8 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  9. Д.Гэрэлтуяа – 44 настай, эмэгтэй. Буриад богино дууг 30  жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  10. Б.Цэнд-Аюуш – 27 настай, эмэгтэй. Ятга хөгжим тоглох урлагийг 10 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  11. Ж.Сэржмядаг – 52 настай, эмэгтэй. Цагаан идээ бэлтгэх уламжлалт аргыг 40 жил сурталчлан таниулж буй өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  12. Э.Чинзориг – 38 настай, эрэгтэй. Шувуулахуй буюу шувуугаар ан хийх арга ухааныг 10 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 8 шавьтай.
  13. Э.Амарцэцэг – 49 настай, эмэгтэй. Цагаан идээ бэлтгэх уламжлалт аргыг 30 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  14. Д.Бүүвэйбаатар – 67 настай, эрэгтэй. Нохойгоор ан хийх, сургах аргыг 40 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 10 шавьтай.
  15. Б.Сарангэрэл – 64 настай, эмэгтэй. Монгол малгайн урлалыг 46 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 2 шавьтай.
  16. Н.Чулуунбат – 68 настай, эрэгтэй. Модон сийлбэрийн урлалыг 45 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  17. Н.Найдан – 69 настай, эмэгтэй. Эсгий ширмэл урлалыг 30 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 3 шавьтай.
  18. Б.Эрдэнэбаяр – 41 настай, эрэгтэй. Монгол дархны уламжлалт арга ухааныг 20 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч,          8 шавьтай.
  19. С.Ариунцэцэг – 43 настай, эмэгтэй. Монгол гутлын урлалыг 25 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  20. М.Мөнгөнбагана – 43 настай, эрэгтэй. Монгол гутлын урлалыг 25 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч, 6 шавьтай.
  21. Ч.Болорцэцэг – 40 настай, эмэгтэй. Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлалыг 10 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  22. Э.Тэмүүжин – 34 настай, эрэгтэй. Монгол зургийн урлалыг 20 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.

Хэнтий аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Энхтайваны Чинзориг

          Энхтайваны Чинзориг нь 1985 онд Хэнтий аймаг Цэнхэрмандал суманд төрж, өссөн. 2013 оноос Монгол анч тайга нохойг судлах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг нөхдийн хамт эрчимтэй өрнүүлж, Монгол анч тайга нохой сонирхогчидыг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн. 2015 онд Хубилай хааны  800 жилийн ойн арга хэмжээнд зориулан зохион байгуулсан “Олон улсын шувуучлахуйн наадамд” Монгол анч тайга нохойтой баг хамт олноороо амжилттай оролцож, Занабазарын нэрэмжит “Дүрслэх урлагийн музей”-д Тайга нохойны үзэсгэлэн гаргаж гадаад, дотоодын төлөөлөгч нар сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулсан.

          Киргиз улсад зохион байгуулсан “Дэлхийн нүүдэлчдийн наадам – 2016”, “World Nomad Game” Олон улсаын арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн Шувуучлахуй, Морьт харваа, анч Тайга нохойтой баг хамт олноороо аймаг орон нутгаа төлөөлөн амжилттай оролцсон. 2016 онд “Талын түмэн адуу” өвлийн эвент арга хэмжээг “Мөнх харилцаа ТББ”-тэй хамтран зохион байгуулж тус арга хэмжээний нэг гол хэсэг болох Тайга нохойн хиймэл өгөөштэй уралдааныг анх санаачлан зохион байгуулсан.

         2017 онд Хэнтий аймгийн нутгийн брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготойгоор Хэнтий аймагт Монгол Тайга нохой сонирхогчдын анхдугаар чуулганыг зохион байгуулж “Талын гөрөөчин” Монгол Тайга нохой судлалын холбоог үүсгэн байгуулсан. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Талын гөрөөчин” Тайга нохойн уралдаан тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

        Түүнчлэн 2015 оноос эхлэн Монголын шувуучлахуйн холбооны үйл ажиллагаанд оролцож, махчин шувуугаар ан гөрөө хийх арга ухаанд суралцан өдгөө тус холбооны удирдах зөвлөлийн хариуцлагатай албан тушаалыг хаших хүртэл чармайн ажиллаж ирсэн. 2022 онд зохион байгуулагдсан “Нүүдэлчин Монгол-2022” Дэлхийн соёлын фестивальд Хэнтий аймгийнхаа баг хамт олныг дэмжин оролцож Шувуучлахуйн өв соёлоороо шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан. 2022 оноос “Тэнгэрийн нүүдэлчид” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

       Тэрээр шувуучлахуй буюу шувуугаар ан хийх, Нохойгоор ан хийх өвд өөрөө суралцахын зэрэгцээ орон нутгийн залуучуудын хамт Монгол Тайга нохойг өсгөн үржүүлэх, анд сургах үйл хэрэгт идэвх санаачлагатай оролцож олон арга хэмжээг санаачлан зохион байгуулахын зэрэгцээ орон нутагт шинээр Тайга нохой өсгөн үржүүлэх, залуучуудад ан хийхийг зааж сургаж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу