МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

НУМ СУМ ХАРВААЧИЙН ХУВЦАС УРЛАЛ

НУМ СУМ ХАРВААЧИЙН ХУВЦАС УРЛАЛ

Монголчууд Халх сурын харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа гэсэн 3 төрлийн харваагаар харвадаг бөгөөд орчин үед нум сум харваачид эдгээр 3 ястны дээл хувцсыг гэхээсээ илүүтэй өөрөө ямар угсаа гарвалтай гэдгээрээ дээл хувцсаа өмсдөг.

Улсын баяр наадамд нэг түрүүлбэл “Улсын мэргэн”, 2 түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, 3 түрүүлбэл “Улсын гоц мэргэн”, 4 түрүүлбэл “Улсын гарамгай мэргэн”, 5 түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, 6 түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгодог. Иймээс нум сум харваачийн малгай нь цолны ялгах тэмдэг бүхий шар туузтай улаан залаа, хөвчирсөн нумны дүрс бүхий тэмдэг, сумны гилбэр бүхий оройтой байдаг. Нум сумны хэрэглэлд нум хайгуул, товх, нумны хөвч, амгайвч, сум булцуу, эрхийвч, бугуй, тохойн ороолт, сумны ховд, сум халаах алчуур, нумны гэр буюу уут ордог. Нум татах гарын эрхий хуруу хавдах, хумс урагдахаас сэргийлэн булигаар болон ширээр хийсэн эрхийвч зүүдэг. Бугуйн ороолт нь 1-2 см өргөнтэй, 180 см хүртэл урттай 9 өнгийн утсаар давхар ширмэн сүлжээсээр хийж, гогцоо хавчуургыг гол төлөв чулуугаар хийдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу