МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

НОМ БҮТЭЭХ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

НОМ БҮТЭЭХ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Монголчуудын ном бүтээж ирсэн түүхэн ул мөрийг үзвэл цааснаас гадна, хус модны хальс болох үйс, торго, даавуу зэрэг зүйл бүрийн бүс дээр бичиж, дэвтэрлэсэн, сударчилсан, нугалбарласан, хуйлсан зэрэг хэлбэртэй ном үйлдэж байжээ. Монголчуудын ном бүтээх урлал, номын зураг чимэглэл өнө эртний уламжлалтай. Монгол номын мэргэдийн бүтээсэн номын сан хөмрөгт бичмэл ном зонхилж байгаа бөгөөд гар бичмэлийг бэх, шунх, алт, есөн эрдэнэ гэх мэт олон зүйлээр маш уран сайхнаар бичдэг байлаа. Тэрчлэн нийт монголчуудын дунд модон бараар ном хэвлэх арга ихэд хөгжсөн байжээ. Модон бараар ном хэвлэнэ гэдэг бол чанаж, шүүслээд сайтар хатаасан хус модон хавтаснуудад номын үсгээ буруу харуулж, товойлгон сийлээд тусгай найрлага бүхий бэх түрхэж, түүн дээрээ хуудас хуудсаар цаас тавьж хэвлэдэг гар үйлдвэрийн арга юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу