МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

НАУРЫЗ

НАУРЫЗ

Наурыз нь Казах түмний үндэсний баяр бөгөөд жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг. Наурыз, Новруз, Навруз баяр нь нарны цаг тооллоор хаврын улирал эхлэх өдөр тэмдэглэдэг, Иран, Турк хэлтэн ард түмний баяр юм. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Насанд хүрсэн Казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёслон “амьдрал тэтгэж буй наран ээж минь” хэмээн залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Баярын үед бүгд үндэсний хувцсаа өмссөн байх бөгөөд ахмад настай аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж , шинэ ондоо аз хийморь, арвин баялаг, амжилттай байхыг ерөөн хүсдэг. Хоёр эмэгтэй тэврэлдэж, хоёр эрэгтэй гараа атгалцаж золгоно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу