МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

НАРГИА ЗУГАА ҮГ

НАРГИА ЗУГАА ҮГ

Монголын ард түмэн мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал, соёл хүмүүжлийн арга туршлага, эрдэм мэдлэгийн ихэнх нь малчин олны амьдрал туршлагаар баяжигдан уламжлагдаж ирсэн боловч нэгэн хэсэг нь хуучин цагийн ном сударт, зарим хэсэг нь ардын аман зохиолд ам дамжигдан үлдэж зарим нэг нь мартагддаг байна. Ийнхүү холбоо шүлгийн бадаг болгон хойч үедээ уламжлан үлдээдэг нэгэн сайхан арга бол ардын аман зохиолын нэгээхэн хэсэг нь болсон аман наадам буюу үгэн тоглоом гэж үзэж болно. Аман наадам нь Монголын ард түмэн хойч үеэ сурган хүмүүжүүлж, эрдэм мэдпэг олгох, хэл яриаг хөгжүүлэх, авиаг зөв тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдол гүйцэтгэж сурган хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Хүүхдийг хэлд сайн орсон наснаас нь эхлэн зугаа үг, түргэн хэллэг, оньсого таалгаж тоглуулдаг бол нилээд ухаан сууж аливаа учир зүйг олох болсон үеэс эхэлж хуруу олох, сүмбэр уул босгох, цэц булаалдах дайралцаа үг, ес хэлэлцэх, цоллох зэрэг тоглоомоор тоглуулдаг. Эдгээр тоглоомуудын дотроос аман наадам нь үүсэл гарал, насны онцлог, наадах үйл ажиллагаа зэргээсээ хамааран

  • Үгээр идэх дайралцаан тоглоом
  • Ухаанаар уралдаж давах
  • Ухаан задлах хошин бодлого
  • Таалцах–таавар
  • Дэмбээдэх
  • Асуулт-хариулт
  • Амьсгал уртасгах үг-Хул тоолох
  • Ес хэлэлцэх
  • Зугаа үг хэлэлцэх
  • Оньсого
  • Ертөнцийн гурав
  • Зүйр цэцэн үг
  • Хэл зүгшрүүлэх үг, жороо үг,
  • Хуруу олох

Оюун ухаан задлах rэx мэтээр олон төрөл болгон ангилж болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу