МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

НААМЛЫН УРЛАЛ

НААМЛЫН УРЛАЛ

Арьс, шир, торго, хоргой, үйс, цаас зэрэг зөөлөн, хатуу эдээр мал, амьтан, ургамал зэрэг элдэв дүрсийг эсгэж, тусгай дэвсгэр дээр наасан бүтээлийг наамлын урлал гэнэ. Наамал гэдэг нь нимгэн хуудас зүйлс тухайлбал, цаас даавуу навч цэцэг мөн жижиг будаа тарианы холтос зэрэг өнгө бүрийн зүйл зэрэг лаканд амар нааж, тогтоож болох зүйл багтаан энэ бүгдээ сонгон авч боловсруулан уран сэтгэмжээр донж маягийг тохируулан хүний санаанд оромгүй шинэлэг уран гоё урлагийн бүтээл хийхийг хэлнэ.   Монголын үндэсний урлагт энэ аргаар урлан бүтээсэн жирийн хэрэглээний эдлэлээс есөн эрдэнэс даруулж, зоос ширээ, хош, хялгас, алт мөнгөн саа, туушингаар зээглэн, өнгө солонгоруулан хатгаж шагласан тансаг сайхан бүтээл болтлоо хөгжсөн. Дүрсийг өнгө аясд нь тохируулан наах зүйлээ өөрсдөө шийдэн, аль болох оновчтой цөөн дүрсийг сонгож байгалийн бүтээгдэхүүнээр нь тохируулан хийнэ. Наамлаа нааж дууссаны дараа сайн шалгаж, өө сэвийг арилгана. Үүнд: санамсаргүй зураас гаргасан, зүсэхгүй орхисон, сүрэл ховхрох, хоорондоо завсар гарах зэрэг алдаа мадаг гарсан байвал хуулах хэрэггүй, тусгай бийрээр янзалж дор дор нь халааж засна. Мөн цахилдаг юм уу арьсны цавуугаар ховхорсон сүрлийг нааж болно. Байгаль, ан амьтны зургийг цахилгаан гагнуураар түлж, өнгийг өөрчилж, дүр зургийг улам үзэмжтэй болгодог. Сүүдрийн болон дүрсийн төөнөлтийг төөнүүрээр сайн хийж өгвөл бүтээл маш гоёмсог болдог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу