МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МӨНГӨН АЯГА ХИЙХ УРЛАЛ

МӨНГӨН АЯГА ХИЙХ УРЛАЛ

Мөнгөн аяга бол Монгол айл болгоны гал тогооны тансаг эдлэл. Модны үндсээр аягыг хийж мөнгөөр тоноглохыг мөнгөн аяга гэдэг. Аяганы амсар, дотор талыг нилэнхүйд нь мөнгөөр бүрэхээс гадна ёроолыг мөнгөлж, морь, загас, бар, луу зэрэг элдэв амьтны дүрс хээ угалз зэргээр чимж байжээ.  Мөнгөн аягыг их гарын, дунд гарын, бага гарын гэж ангилахаас гадна ур хийцээр нь ялгана. Дарьгангын, Батноровын, Тожилын гэх мэтчилэн шагшин магтацгаана. Амсар, хөвөө ёроолд тавьсан хээнүүд гүн гүнзгий утга учиртай. Төрийн долоон эрдэнэ, шашны найман тахил, тунбааш, дөрвөн хүчтэн гээд нэрлээд барахгүй олон хээ угалзаар гоёж чимдэг. Мөнгө гэдэг химийн элемент аливаа өвчин үүсгэгч вирусыг устгаж, ариутгах чанартай гэдгийг Монголчууд эртнээс мэдэж байсан учраас түүнийг байнга хэрэглэх зорилгоор хамгийн өргөн хэрэглээний зvйл болох аягаа мөнгөлөх болсон нь ойлгомжтой. Аяга нь байнгын хэрэглээний шинж чанараа хадгалахын зэрэгцээ ур хийц нь хөгжиж бvтээлийн шинжийг агуулах болсон төдийгvй Монголд зөвхөн аягыг мөнгөөр чимэглэх талаар Дарьганга, Ноён сэврэй гэсэн орон нутгаараа ялгарсан алдартай хийцүүд төлөвшин тогтжээ.  Дарьганга хийцийн онцлог нь цалин цагаан мөнгөөр хөөх, товойлгох, сvлжих аргаар үндсэн эхийг урлах ба хээ чимэг, хаж хажлага ихтэй тэдгээрийг давтамжит хэмнэлтэйгээр цоолборлон хийдэг төдийгvй хээ чимэг, амьтан ургамалын дүрсийг хөдөлгөөнд оруулан урлах өвөрмөц арга ухааныг бий болгожээ. Ноён Сэврэй хийцийн гол онцлог нь мөнгөн аяганы дотор, ёроол хэсгийг их орцтой мөнгөөр хийх бөгөөд бүдүүн мөнгөн утсаар давхарлан хаж тавьсан, битүү бад хээгээр чимэглэн урласан байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу