МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МЯНГАД АМАН АЯЛГУУ

МЯНГАД АМАН АЯЛГУУ

Мянгад ястан одоогийн Ховд аймгийн Мянгад сум, Ховд гол, Хар ус нуурын сав газарт оршин суудаг. Манжууд шадар ван Чингүнжавын бослогыг дарж, Хотгойдын бүрэлдэхүүнд байсан Мянгадуудыг Ховдод суулгаснаар үүссэн байна. Бие даасан хошуу болохын тулд 1000 цэрэг тоолуулах болж, эмэгтэйчүүддээ хутга зүүлгэн, эр хүний хувцас өмсгөн тоог гүйцээснээр Мянгад нэрийг авсан гэдэг. Мянгад аман аялгууны онцлогоос: Үгийн 1-р үед орсон “и” дараагийн үеийн эгшигтэй ижилссэн /илүү-үлүү, билүү-бүлүү, битүү-бүтүү/, эм үгийн 1-р үеийн “э”, “и”-г хутгадаг /эв-ив, эм-им/, мөн “и”-г “е”-гээр хэлэх нь бий /ингэ-енгэ, ирмэг-ермэг/, “д”, “с”-ийн дараа орсон “г”-г “х”-гээр хэлдэг /шийтгэл-шидхэл, хувьсгал-хувисхал/ зэрэг онцлогтой болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу