МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МЭНДЭНД МОРДОГЧДЫН ҮГ

МЭНДЭНД МОРДОГЧДЫН ҮГ

Монгол угсаатны аман зохиолын тэр дундаа авад сэцлэх, бэлэн сэцлэх урлагийн нэгэн зүйл юм. Монгол угсаатны хувьд авад сэцлэхүйг тухайн хүний ер биш уран хурц ухаан, авьяас билгийн илэрхийлэл хэмээн үзэж бахархан дээдэлдэг. Монгол туульст хүртэл хар усан дээр өрөм тогттол хэлдэг авад сэцлээч Хэлмэрч Хээ Жилган гэдэг баатар гардаг билээ. Хуучин цагт манай Монгол ноёд цагаан сараар бие биенийхээ амар мэндийг асуулгахаар “мэндэнд мордогч” хэмээх цэцэн цэлмэг ухаантай, бэлэн зэлэн үгтэй, авхаалж самбаатай тусгай хүмүүсийг шилж сонгож илгээдэг байсан агаад тосон авч буй тал нь ч гэсэн тэднийг сорих турших хатуу сорилго шалгуурыг бэлдсэн байдаг ажээ. Иймээс мэндэнд мордогч маань очих газарт нь хүлээж байгаа аливаа болзошгүй /бие махбодийн болон үг хэлний/ хатуу сорилгод ямагт бэлхэн байдаг байжээ. Хурим найраас гадна манай хаад ноёд дээр үед цагаан сараар тусгай мэндэнд мордогч элч довтолгон бие биедээ сар шинийн мэнд дэвшүүлдэг байжээ. Ийм үйл хэрэгт хурц түргэн хэл амтай элч томилохыг “мэндэнд мордуулах” гэдэг байсан ажээ. Мэндэнд мордох болсон хүн ихээхэн золбоо хиймортой ажил гэж үздэг байжээ. Мэндэнд мордоно гэдэг нь нэгэн зүйлийн бүрэн бүтэн  үг хэлний болон оюун ухааны авхаалж самбааг сорих сорилго,  ёс заншил, мэдлэг чадварыг сорих шүүлгийн чанартай зүйл байжээ. “Мэндэнд мордогчийн үг” гэдгийг тусгайлан судалсан атугай, дашрамд судалсан зүйл ч нэн ховор билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу