МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МУХЛАГ ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

МУХЛАГ ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

Мухлаг буюу мухлиар тэрэг нь хус мод, бургасаар бөмбөгөрдүү нуруу хийж, тэрэгний арал дээр бэхлэн эсгийгээр бүрсэн, хүн суух зориулалттай тэрэг. Эсгий мухлаг нь 110см орчим өндөр, 130-160см урттай, эсгий үүдтэй байжээ. Эсгий бүрээсийг хар, хөх өнгийн даавуу буюу хошлонгоор эмжиж, мөн хоёр талд нь цонх гаргасан ч байдаг. Тэрэгний данз модны хоорондох арлын зайг битүүлж шаллахаас гадна тэнхлэг дээр нь жижиг модон авдар тавьдаг байна. Энэхүү авдарт замд хэрэглэх хоол цай ойрын юмаа авч явдаг байна. Нүүдлийн үед мухлаг тэргэнд өндөр настан, нярай хүүхэд, эмэгтэйчүүдийг суулгаж, хамгийн түрүүнд явуулдаг бол аян жин тээх, хот манах зэрэгт гэр орны зориулалтаар ашиглана. Бусад үед дотор нь эмээл хазаар, татлага зэргийг хийж хадгална.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу