МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОРЬТ ХАРВАА

МОРЬТ ХАРВАА

Адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь барагцаалбал МЭӨ 4000 жилийн сүүл үед холбогдохыг судлаачид тогтоожээ. Нүүдэлчид морь, унаатай болсон нь тэдгээр овог, аймгууд алс холын бусад өөр аймгуудтай ойртож харилцах, тэдний утга соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд чухал ач холбогдолтой байжээ. Морин дээрээс харвах, бургас цавчих, хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм. Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад Хүннүгий Шаньюй нар ихэд анхаарч байсан байна. X-XI зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан тухай түүхэн мэдээ бий. Бөмбөг намнах тоглоом 40 нумны газар тус бүр 20 нумны зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээний гурван шон жагсаан босгож гурван бөөрөнхий сур(бөмбөг) өлгөж морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу