МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОРИН ХУУР ХӨГЖМИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ

МОРИН ХУУР ХӨГЖМИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ

Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг. Морин хуурын хайрцаг нь тэгш, дөрвөлжин хэлбэртэй, чавхдасын хөглөгчийн дээд хэсэгт морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм. Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм. Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор Монгол гэр болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсэг урлаачид маннь уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, Монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу