МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОРИН ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

МОРИН ТЭРЭГ ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА

Тураг амьтан, бод мал хөллөн, ачаа тээх зориулалттай оньсон тэргийг эртний хүрлийн үеэс эхлэн хэрэглэж ирсэн. Тэрэг хийх үйл дугуй, гол, арал, түүшин зэргийг хийж, шаантган холбоосоор бэхлэхэд оршино. Морийг хавар ногооны үеэр тэргэнд оруулж сургасны дараа тэрэг чарга чирдэг. Морин тэргээр хучлагатай замгүй газарт 200кг-аас илүүгүй, хар замд 1000-1500кг ачаатай өдөрт нэг өртөө газар явахад тохиромжтой. Морин тэрэг нь хөллөх арга маягаар ганц морины, хоёр морины гурав ба олон морины гэж ялгадаг. Явалтыг нь зөөлөн хатуугаар /нерессорт, рессоргүй/, гол тэнхлэгийн хийцээр нь модон голт, төмөр голт гэж ангилдаг. Мөн дугуйны байдлаар нь модон, төмөр, бөмбөгөн гм ялгаж нэрлэнэ. Морин тэрэгний гол сууж эргэх дугуйны төв хэсгийг бул, дугуйны гадуур углан тогтоосон төмөр цагирагийг дугуйн ул, дугуйн мөөрийг бултай холбосон олон нарийн модыг хигээс, булд суулгасан төмөр холхивчыг цөн, морины хүзүүнд угладаг тоногийн зөөлөвчийг туянз, тэрэгний арлын хоёр гуяны хөндлөвчөөс урагшхи хэсгийг сум, морины толгойд углах тоногийн хоёр модтой хэсгийг жааванз, түүнийг аралд холбох гогцоо сурыг жааванзын чих, тэрэгний хоёр гуяыг холбосон хөндлөвч модыг данз гэхчлэн нэрлэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу