МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ЭМЭЭЛ ХИЙХ УРЛАЛ

МОНГОЛ ЭМЭЭЛ ХИЙХ УРЛАЛ

Алт мөнгөн хазаар, эмээл, худрага, хөмөлдрөгө зэрэг урлагийн гайхамшигт уран нарийн хийц нь өнөөг хүртэл дэлхий дахинд үнэлэгдсэн Монгол соёлын нандин өвийн илэрхийлэл мөнөөс мөн. Эмээлийг хийх арга ухаан мөн л эртнээс өнөөг хүртэл өөрчлөгдөн ирж, өөр өөрийн нутаг орны онцлогт тохируулан шинэчлэгдэж байжээ. Ур хийцээсээ шалтгаалан янз бүрийн зориулалтаар том хүний, хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй гэх зэргээр ангилан алт мөнгө оролцуулан хийдэг байна. Төрөл зүйлийн хувьд Өвгөн Самбуу, Бүлтгэр Самбуу, Боржигон Самбуу, Хадаасан Самбуу, Эрвээлж эмээл, Тонжил эмээл, Харганан бүүрэгтэй эмээл, Үзэмчин эмээл, Хасаг эмээл, Буриад эмээл, Тува эмээл гээд олон төрлийн эмээл байдаг. Эрвээлж эмээл гэдэг нь хүүхдийн эмээл юм. Одоо нэлээд ховордсон эмээлийн нэг нь эрвээлж болжээ. Эмээлийг ихэвчлэн хус модоор хийдэг. Орчин үеийн Монгол эмээл нэлээд олон янз боловч бүгд өөрсдийн гэсэн хөгжлийн тодорхой үе шаттай хөгжиж иржээ. Үүнээс үндэслэн Монгол эмээлийг том хүний, хүүхдийн, залуу буюу эмэгтэй хүний, хурдан морины, Орос, Хасаг, цэргийн, Үзэмчин эмээл гэх зэргээр ангилдаг. Настай (том) хүний эмээлийн суудал уужим, намхан бүүрэгтэй байх бөгөөд мөнгөн чимэглэл бараг ордоггүй. Залуучууд буюу эмэгтэй хүний эмээл нь хэмжээгээр бага, цомбогор босоодуу бүүрэгтэй, мөнгөн баавар даруулгатай байна. Хүүхдийн ба хурдан морины эмээл нь жижиг, авсаархан нам бүүрэгтэй байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу