МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ТУУЛЬ

МОНГОЛ ТУУЛЬ

Монгол туулийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад 2010 онд бүртгэн тунхагласан. Монгол үндэстэн, угсаатны түүх, хэл, соёл, зан үйл, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлийг яруу сайхнаар дүрслэн үзүүлсэн аман яруу найргийн хамгийн том хэлбэрийн, нэн өвөрмөц, хосгүй нандин бүтээл, үгийн урлагийн гайхамшигт туурвил болох туулийг XXI зууны эх хүртэл өвлөн уламжилж, хайлан хадгалж ирсэн цөөхөн үндэстний нэг бол Монголчууд юм. Монголчууд төрийн их ёслол, найр хурим, эрийн гурван наадам хийх, хүүхдийн үс авах, хүүхдэд нэр өгөх, шинэ гэр барих, ан ав, аян дайнд мордох, уул овоо тахих зэрэг нийтийг хамарсан зан үйл, ёслолын үед үйлс бүтэмжтэй байх, хойчийн сайн сайхан бэлгэдлийг зөгнөж тууль хайлуулдаг уламжлалтай ажээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу