МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ-КРИЛЛ БИЧИГ

МОНГОЛ-КРИЛЛ БИЧИГ

Крилл үсэг нь Славян угсаатнаас гаралтай бөгөөд шашин номлогч Крилл Салиник /826-869/-ийн  нэрээр нэршжээ. Крилл үсгийг дэлхийн 30 гаруй улсад өөрсдийн хэлний онцлог дуудлага, аялгуу хөгд тохируулан үсэг нэмж, хасч хэрэглэдэг. Энэ жишгээр 1946 онд Монгол-крилл үсгийн дүрмийг академич Цэндийн Дамдинсүрэн Орос үсгийн цагаан толгойг үндэс болгон авиа зүйн зарчим буюу хэллэг аялгуундаа ойртуулан зохиосон юм. Монгол-крилл үсгийн цагаан толгой нь 13 эгшиг /үндсэн 7, туслах 6/, 20 гийгүүлэгч /эгшигт 7, заримдаг 9, онцгой 4/, 2 тэмдэг үсэг бүхий 35 үсэгтэй. Өдгөө Монголчууд Монгол-крилл үсэг бичгээр төрийн болон аливаа үйл хэргийг явуулж буй бөгөөд дүрмийн хувьд ойр ойрхон олон өөрчлөгдөж байгаа.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу