МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ЗУРХАЙ

МОНГОЛ ЗУРХАЙ

Нар, сар, од гарагуудын тохиол учрал, байршил, хөдөлгөөнийг хүн, амьтны үйл амьдралтай холбон тайлбарладаг ухааныг зурхайн ухаан гэнэ. Хүннү нар цаг тооны бичиг зохиож, од гарагийн байрлалыг тооцоолж, хожим Монголын нэгдсэн төрийн үед цаг улирлыг тооцоолох үүргийг зурхайч нар гүйцэтгэх болжээ. Одот тэнгэрийн тухай зурхайд нарны харагдах замыг “шар зам”, сарны замыг “сүүн зам” хэмээн нэрлэж, шороо, ус, гал, хий, огторгуйг зурхайн таван махбодь гэсэн байдаг. Зурхайчид нар, оддын хөдөлгөөн, байрлалыг ажиглан, нарийн тооцоолох үндсэн дээр хүн, амьтны хэмнэлийн тайллыг гаргадаг. Ингэхдээ жил тус бүрийн бие, амь, эрхтэн, хийморь, сүлд хэмээх таван махбодиор сав шим ертөнцийн хэмнэлийг 12, 60 жилээр гарган тодорхойлдог байна. Монгол цаг тооны бичиг нь МЭӨ III зууны үед Хүннүчүүд зурхайн самбар хэрэглэж байсан үеэс үүдэлтэй бөгөөд хожим 840-өөд оны үед арван хоёр жилийн давтамжтай жаран жилийн цаг улирлын тооны бичигтэй байжээ. Цаг хугацааны хэмжүүр нь өдөр, хоногийг тэнгэрийн эрхисийн хөдөлгөөнтэй холбож, сарны хэлбэрээр тоолох бөгөөд үүр гэгээрэх, наран мандах, бага үд болон үдээс хойш, нар жаргах, бүрий болох, үдшийн гэгээ тасрах, од мичид түгэх, үдшийн гялаан гарах, долоон бурхан тонгойх гэх зэрэг нь хугацааг барагцаалан хэмжиж байсан хэрэг юм. Бас цай чанах зуур, аяга цай уух зуур, тамхи нэрэх, нүдний хор гаргах (дуг хийх), нүд ирмэх зуур гэхчилэн амьдрал ахуйн зүйлээр жишиж ярьдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу