МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ЗУРГИЙН УРЛАЛ

МОНГОЛ ЗУРГИЙН УРЛАЛ

Монгол зураг нь тодорхой нэг цаг хугацаанд хоосон газар гэнэт гарч ирсэн үзэгдэл бус, түүхэн хөгжлийн урт замыг туулсан уран сайхны өвөрмөц тогтолцоо бүхий бие даасан үндэсний уран зургийн төрөл юм. Монгол зураг бол эртний хадны сүг зурагаас эх авч аажмаар хөгжиж ирсэн Монголын уран зураг бол манай үндэсний хэл бичиг, соёлын бусад салбарын нэгэн адилаар Хятад, Япон, Солонгос мэт дорно дахины нийтлэг соёлын хүрээнээс хэзээд гадуур оршиж Төв Азийн уран зургийн салшгүй хэсэг байсаар иржээ. Монгол зургийн хөгжлийн байдлаас авч үзэхэд Монгол зураг нь сэдэв ба агуулгын хувьд өөрийн гэсэн түүхэн онцлогтойгоор хөгжиж ирсэн байна. Үүнд а/ Монгол зураг нь хөгжлийнхээ явцад уран сайхны сэдэв агуулгын илэрхийллийн өөрийн гэсэн концепци бүрэлдэн тогтсон байна. б/ Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль нийгмийн тухай ойлголт бол Монгол зургийн сэдэв агуулгын илэрхийллийн гол шинж болдог. в/ Монгол зургийн хэлбэр нь байгаль, амьдралын бодит байдлыг дүрслэх үнэмлэхүй чанар бэлэгдэлт дүрслэлээр илэрхийлдэг Монголжсон өвөрмөц хэлбэр болно. г/ Монгол зургийн сэдэв агуулгын илэрхийллийн өөр нэг онцлог бол хүмүүний оюун ухаан, хийсвэр сэтгэлгээг илэрхийлэх онцлог хэлбэр болох бэлэгдэлт тэмдэг буюу хийсвэр дүрслэл нь реалист урлагтай салшгүй холбоотой. д/ Монгол зураг нь сэдэв агуулга, илэрхийллэрээ орчин үеийн Монголын дүрслэх урлагт бие даасан байр суурь эзлэх хандлагатай болжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу