МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ЖАНГАР ХАЙЛАХ

МОНГОЛ ЖАНГАР ХАЙЛАХ

Жангар бол 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. ГэсэрМонголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил гэгддэг. 1924 оноос Оросын Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Тууль судалдаг эрдэмтэд “Жангар” туулийг дэлхийд түгсэн “Одисей”, “Илиада”, “Давид Сасунский”, “Барсан хэвнэгт баатар”, “Манас”, “Нартам” зэрэг алдарт туулиудтай эн зэрэгцүүлэн нэг эгнээнд тавьж судалжээ. Эдүгээ “Жангар” туулийн Халимаг, Шинжьян, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 30 орчим бүлэг, Шинжьянд 70 орчим бүлэг мэдэгдээд байна. Баруун Монголын ард түмэн хонь малаа хотлуулчихаад өөхөн дэнгээ асааж “Жангар” туулиа сонсдог байжээ. Жангар туулийг хүний хийморь лундааг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц хүч бий хэмээн итгэж хайлсаар иржээ. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл мөн.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу