МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ДАРХНЫ ЦУТГУУРЫН АРГА

МОНГОЛ ДАРХНЫ ЦУТГУУРЫН АРГА

“Төмөрлөг” /Өнгөт болон хар төмөрлөг, тухайлбал: төмөр, зэс, тугалга, цайр, гууль, цас зэрэг төмөрлөг/ цутгуурын урлаг ур ухаан дотроо “олноо цутгуур”, “нэрмэл цутгуурын арга” гэсэн 2 янз байдаг. Хэвээ боож түүндээ металаа цутган хонуулсаны дараа хэвээ салган авна. Энэ нь цул цутгуур болно. Жижигхэн зүйлийг цутгах хоолойг уг хэвний эх биенд нь цоолж гаргадаг. Тусгай бэлтгэсэн хэвэнд алт, мөнгө, зэс, гууль, ширэм төмөрлөгийн хайлш түсрэн урлах аргыг хүн төрөлхтөн эртнээс нээн олж, цутгах, урлах багажийг өөр өөрийн өвөрмөц заншил ур ухааны барилаар бүтээн урласан бүтээлийг “цутгамал” гэж нэрлэнэ.  Монгол цутгуурт “эр хэв”, “эм хэв”, “ган хэв”, “шавар хэв”, “модон хэв”, “тугалган хэв” зэргийг цутгах эд, халууны зэрэг, царцах хэм дэглэмд тохируулан хэрэглэнэ. Цутгуурт хэрэглэх хэвний цагаан шаврыг сайтар нүдэж шаагаар шигшээд, нүдэж, хэмэрлэг болгон боловсруулдаг. Цутгуурын чулуун хэв гэвэл юм цутгадаг чулуун хэвийг хэлнэ. Эртний хүрлийн үед эр, эм чулуун хэвд зүү, хутга мэс цутган урлаж байсан бол хожим гууль, бусад төмөрлөгөөр цутгаж, XVII зууны үед Өндөр Гэгээний нэрмэл цутгуурын /нэрмэл цутгуур-овор ихтэй төмөрлөг зүйлийг хайлж хэвэнд цутгах/ арга ухаан дэлгэрэн хөгжсөн.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу