МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХЭЭ УГАЛЗ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХЭЭ УГАЛЗ

Монголчуудын нүүдлийн соёл урлан бүтээх үйлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Эрт үеэс жин, овор ихтэй зүйлийг урлахаас зайлсхийж, тэрхүү урлаж бүтээх хүсэл эрмэлзлэлээ гэрийн эд хогшил, малын тоног хэрэгсэлдээ шингээж үлдээжээ. Авдарын нүүрний хээнээс эхлээд дээлийн эмжээр хамжаар, эмээлийн хэрэгсэл, гэрийн багана, унь, хаалга гэх мэт зүйлс нь нүүдэлчин хүний урлан бүтээх эрмэлзлэлийнх нь давчуухан талбар болж байжээ. Гэсэн хэдий ч Монголчууд орд харш, сүм дуган, асар майхан, гэр өргөөгөө хээ угалзаар чимэглэж ирсэн нь олон баримтаар нотлогддог. Гоёл чимэглэл дотроос хамгийн хөнгөн нь болох хээ угалз нь тус тусын утга бэлгэдлийг агуулдаг. Монгол үндэсний хээ угалз 1500 орчим байх бөгөөд дүрсэлсэн хэлбэрээр нь геометрийн, амьтны, ургамлын, байгалийн үзэгдэл зэргийг дүрсэлсэн, шашны утга агуулсан гэж таван хэсэгт хуваан үздэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу