МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ МОДОН ЭДЛЭЛИЙН УРЛАЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ МОДОН ЭДЛЭЛИЙН УРЛАЛ

Эрт дээр үеэс ардын урчууд модон эдлэл хэрэгсэлийг /модон халбага, сэрээ модон таяг, гэрийн мод…/ Монгол үндэстний өдөр тутмын хэрэглээний эдлэл бүхнээ модоор хийдэг байсан нь хөнгөн хялбар, хоргүй байдагтай холбоотой. Нүүдэлч Монголчууд уламжлалт модон эдлэлийн урлал хийж бүтээхдээ гол түүхий эд болох төрөл бүрийн мод шилж сонгох, огтлох ажлыг тодорхой цэгцэрсэн мэдлэгтэй, нарийн дэс дараалалтайгаар гүйцэтгэж иржээ. Ялангуяа олон янзын модны нөөцөөр нэн арвин Халхын төв хэсгийн модны дархчуул энэ талаар ихээхэн мэдлэг туршлага хуримтлуулсан бөгөөд уул ажлыг үндсэн 3 үе шаттайгаар хийж гүйцэтгэдэг байжээ. 1.Мод авах газарзүйн сонголт хийхдээ уулын ар, өвөр, орой, өндөр нам, хад асга, гуу жалга зэрэг хэрэгцээт мод ургаж буй газрын байрлалыг зөв тогтоосны дараа мөнөөх мод ургаж буй газрын хөрс хатуу, зөөлөн, орчин тойронд нь ямар ямар нэр төрлийн мод ургадаг, түүнийг огтлох чиг, цагаалга тээвэрлэх зам зэргийг гойд анхаардаг. 2.Ийнхүү мод авах газар орны байрлалыг тогтоосны дараа хэрэгцээт модоо түүвэрлэх хэлбэрээр сонгоно. 3.Нэгэнт модоо сонгосны дараа уг модны бүтэц, шинж чанар, хийх зүйлийн онцлог, түүнийг урлаж бүтээх тохиромжтой цаг зэргийг харгалзан модоо огтолж авах ажлыг гүйцэтгэдэг байжээ. Халхчууд хийх зүйлдээ тохируулан хэрэгцээт модоо байгалийн ба зохиомол гэсэн хоёр төрлийн хатаах аргыг хэрэглэж байсан ба гэрийн мод хийхэд тусгай зориулалтын шахлуур, ойл, монцог, матигар хутга, цоргиур, төдөг, сүх, өрөм зэрэг багажийг хэрэглэж ирсэн.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу