МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АРЬС ШИРЭН ЭДЛЭЛИЙН УРЛАЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АРЬС ШИРЭН ЭДЛЭЛИЙН УРЛАЛ

Эрт үед зөвхөн хүйтнээс хамгаалахад халхавч төдий хэрэглэж байсан бол малыг гаршуулж гэрийн болгосон цагаас, эдэлгээний малын тоног хэрэгсэл хийхэд ширийг зүсэж сур хийх, эмээл, хазаар, чөдөр, ногт хийх зэргээр хэрэглэх болжээ. Малын арьс ширийг боловсруулан эдлэл хийх ажиллагаа  улс нутаг бүрд харилцан адилгүй хөгжиж иржээ. Арьс ширэн эдлэл бол бусад бөс бараа, нэхмэл сүлжмэлээс бат бөх, зөв арчилж чадвал хэлбэр дүрсээ алддаггүй, удаан эдэлгээтэй зүйл юм. Арьс ширэн эдлэл тус улсын дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй, гадаадад гаргадаг үнэт эдлэл учраас ширхэг арьсыг ч гарздаж болохгүй юм. Арьс ширийг бүрэн бүтэн авч ашиглахын тулд мал сүргийг элдэв шимэгч өвчнөөс эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх  аргыг  чухалчилдаг байв. Монголчууд өвлийн идэш хүнсээ базаасны дараа бод, бог малынхаа арьс, ширийг шүүслэж, ходлон, захаас гол хүртэл дугуйлан зүсч, элдэв хэрэгцээндээ тохируулан бэлддэг уламжлалтай. Үүнд: нэгд, зүсвэрийг хяруулж, үсийг хусаад ганд хийж элдмэл сур хийх, хоёрт, уургын хуйв, цалам хийх, гуравт, нойтон дээр нь зүсэн сүлжмэл хатуу урлал бүтээх, дөрөвт, төрөл бүрийн технологийн шаардлагад тохируулан бэлтгээд түүгээр эд өлгийн хийгээд оюун санааны хэрэгцээт олон зүйлийг урлан бүтээдэг. Тухайлбал: арьс, ширэн хөөмөл, дашмаг, түнгэрцэг, саарь, сарьс, булигааран урлал, уран зангилааны урлал бүтээдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу