МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОДОН СИЙЛБЭРИЙН УРЛАЛ

МОДОН СИЙЛБЭРИЙН УРЛАЛ

Модон сийлбэр нь бүтэн, тал гэсэн хоёр ялгаатай байдаг. Сийлбэрийн эх зургийн дагуу бэлтгэсэн модыг “цой” гэнэ. Морины хусуур, цацлаас эхлээд төрөл бүрийн авдар, давшуурга, майга ширээ, ор, хэвийн боовны хэв, хашлага, сум, шатар, тоглоом, хорол гэх мэт олон зүйлийг сийлбэрлэнэ. Гэрийн хаалганд дөрвөн хүчтэн сийлэх бөгөөд дуган сүмийн хаалганд хос зээбад сийлбэрлэж, баганын эх биед луу ороолгон, долоон эрдэнэ, дугар зайсан зэрэг хээг судсан угалзаар урлах нь элбэг. Сийлбэрч урчууд урлан бүтээх модоо өөрсдөө сонгож боловсруулдаг. Модоо газар гэсэж, мод бут навчлаагүй үед хавар гурваас тавдугаар сар орчим, намар өөрийнх нь чийг буусан аравдугаар сард багтааж авхад тохиромжтой. Эхлээд загвараа өнгөтэй хийнэ. Өнгө дүрс болгонд тохирсон хайчилбар үлгэр хийх нь шилмэл арга болно. Сийлбэрлэн ухахдаа жаран градус налуу байдлаар зургийнхаа дагуу зүсч, давхаргыг хуулан авч дараагийн давхаргын өнгийг гаргах буюу мөн гарсан давхаргаа зүсч ухаж, дараа дараачийн давхаргыг гаргах зэргээр ажиллаж, өнгөт давхаргуудаас шаардагдах өнгө дүрсийг гаргана. Сийлбэрлэх явцад хуурч ойчсон тохиолдолд зуурмагаар нь нөхөх зэргээр засварлаж болдог. Сийлбэрлэх багаж нь зориулалт бүхий хусуур, цүүц хэлбэрийн төрөл бүрийн хэлбэрийн иртэй, сайжруулсан гангаар хийгдсэн хурц багаж байна. Багажаа байнга ирлэж хурцалж ажиллана.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу